Австрийн Вена хотод 2000 гаруй хүн ижил хүйстнүүдийн эрхийн төлөө жагсч, дуу хоолойгоо илэрхийллээ. Тус хотын “Cafe Prueckel” хэмээх 100 гаруй жилийн түүхтэй, алдартай кафе өнгөрсөн амралтын өдөр ижил хүйстэн үйлчлүүлэгчдээ олны нүдэн дээр үнсэлцлээ хэмээн хөөсөн нь ийм жагсаал гарахад хүргэжээ. Австрийн хэвлэлд бичсэнээр 26 настай Анастасия, Эва хэмээх лесби хос тус кафегаар үйлчлүүлж байхдаа үнсэлцсэн нь менежерийнх нь хараанд өртөж, улмаар ийм зүйлээ “кафед биш дэн буудалд хийвэл зохистой” хэмээн хөөсөн гэнэ. Энэ явдал олон нийтийн бухимдлыг төрүүлж, ижил хүйстнүүдийн эрхийн тухай асуудал хөндөгдөх үед кафены менежер уучлал гуйсан ч оройтсон байжээ. Өнгөрсөн жилийн “Eurovision” тэмцээнд төрүүлсэн “сахалтай эмэгтэй” Кончита Вюрст энэ хотоос гаралтай бөгөөд бэлгийн чиг хандлага өөр хүмүүсийн хувьд Вена хамгийн зочлох дуртай газар гэгддэг юм.