Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Роналду загвар өмсөгч найз бүсгүйгээсээ салжээ


Португалийн алдарт хөлбөмбөгчин дэлхийн од Криштиан Роналду Оросын топ модель найз бүсгүй Ирина Шейкээс таван жилийн хамтын амьдралын дараа албан ёсоор салсан байна.  Дэлхийн хамгийн сайхан хосуудын салалтын шалтгаан нь сүйт залуугийн ээж болсон тухай хэвлэлүүд мэдээлж байна. Роналду ээжийнхээ төрсөн өдөрт зориулсан томоохон хүлээн авалт хийхээр төлөвлөсөн бөгөөд үүнд нь түүний сүйт бүсгүй оролцохоос татгалзжээ хэмээн Португалийн Correio da Manha мэдээлсэн байна.  Зул сарын амралтын өдрүүдийг Роналду Иринагийн хамт Дубайд өнгөрүүлснийхээ дараахан  Мадридад эргэн ирээд ээжийнхээ 60 насны төрсөн өдрийн тэмдэглэх төлөвлөгөө боловсруулж эхэлсэн гэнэ. Харин сүйт бүсгүй нь энэ удаад Мадрид явахаас татгалзсан гэнэ. “ Тэд эргэж нийлэхээргүй муудалцсан. Ингээд шинэ оныг Роналду хүүгийнхээ хамт ганц биеэр угтсан аж.  Гэхдээ энэ бол тэдний салалтын үндсэн шалтгаан уу гэвэл үгүй. Сүүлийн хэдэн сар тэдний харилцаа маш муу байсан бөгөөд ер нь салах талаар хоёул шийдвэрээ аль хэдийнэ гаргасан байсан гэсэн мэдээ хэвлэлүүд цацаж буй гэнэ. Энэ сарын 12-нд болсон “Алтан бөмбөг” гардуулах ёслол дээр Ирина огт харагдаагүй бөгөөд Роналду шилдгийн шагнал гардаад хэлсэн үгэндээ найз бүсгүйнхээ тухай огт дурдаагүй байна.  Тэдний харилцааны гол ан цав нь Ирина ээж, эхнэр болохын тулд өөрийнхөө карьерыг одоогоор орхихыг хүсээгүйд оршиж буй гэнэ. Гэхдээ хөлбөмбөгчинд үүнээс илүүтэйгээр ээжийг нь хүндэтгээгүй нь хамгийн том шалтгаан байсан гэж буй аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан