”Рио-2016” зуны олимпын наадмын тасалбар борлуулах хөтөлбөрийг зохион байгуулагчид нь танилцууллаа.
Рио-де-Жанейрогийн олимп зохион байгуулах хорооны мэдэгдсэнээр, тасалбарын 70 хувийг Бразилын ард иргэдэд үлдээх аж.
Тасалбар худалдан авах хүсэлтэй хүмүүс одооноос онлайнаар бүртгүүлэх боломжтой гэнэ. Гэхдээ энэ оны гуравдугаар сараас тасалбарыг борлуулж эхэлнэ. Борлуулалтын эхний дүнг ирэх зургадугаар сард танилцуулах ажээ.
Өмнөд Америкийн энэ хотын зохион байгуулах гэж буй анхны олимпын наадмын нээлтийн ёслол 2016 оны наймдугаар сарын 5-нд Маракана цэнгэлдэх хүрээлэнд болно.
7,5 сая тасалбар борлуулахын талаас илүү хувь нь 27 буюу үүнээс доош долларын үнэтэй байна.
Хамгийн хямдхан тасалбар нь 15 доллар байх аж.