Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жүдогийнхон шилдгээ тодруулав

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн бямба, ням гарагт “Буянт-Ухаа” спортын ордонд болж шилдгүүдээ тодруулав.

Тус тэмцээнд 21 байгууллагын 296 тамирчин нийт 14 жинд өрсөлдөж жин тус бүрийн аваргууд Азийн АШТ болон Казахстанд болох ДАШТ-д зодоглох эрхээ авлаа. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ийн жингийн барилдаанууд болсон. Дэлхийн аварга Г.Болдбаатар, ОУХМ Б.Хишигбаяр нарын жүдочид тодорхой шалтгааны улмаас энэ тэмцээнийг өнжив. Харин дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин нарын шилдгүүд медаль авч чадсангүй.

Эхний өдрийн медальтнуудыг танилцуулахад, Эрэгтэйчүүдийн 60 кг-д 1.Г.Хэрлэн /Женко/ 2.Ц.Цогтбаатар 3.Н.Сэр-Од /Налайх/, Д.Баярмагнай /Алдар/, 66 кг-д 1.Д.Төмөрхүлэг /ОБЕГ/ 2.Б.Батгэрэл /Хилчин/ 3.Д.Алтансүх /Хангарьд/, Б.Алтаннаран /Хилчин/73 кг-д 1.Г.Одбаяр /Женко/ 2.С.Мияарагчаа /Хүч/ 3.Д.Дөлгөөн /Хангарьд/, С.Ням-Очир /Хангарьд/ тус тус тодорлоо.

Эмэгтэй жүдочдоос 48 кг-д 1.Э.Гэрэлмаа /ОБЕГ/ 2.Б.Хорлоодой /Баянхонгор/ 3.М.Долгоржав, Б.Хорлоо /БХД/, 52 кг-д 1.М.Бундмаа /ОБЕГ/ 2.Л.Буянхишиг /Женко/ 3.А.Цолмон /ХУД/, Ч.Аззаяа /Хилчин/ 57 кг-д 1.Д.Сумъяа /Хилчин/ 2.Т.Амаржаргал /Алдар/ 3.Б.Бат-Эрдэнэ /ОБЕГ/, Ц.Хулан, 63 кг-д 1.Ц.Цэрэннадмид /Хилчин/ 2. Ц.Мөнхзаяа /Алдар/ 3.Ш.Ганчимэг /ХУД/, Б.Рэгзэдмаа /СХД/ нар тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов.

Харин хоёр дахь өдрийн барилдааны эрэгтэйчүүдийн -81 кг-д 1. О.Ууганбаатар /“Хангарьд” спорт клуб/ 2. Н.Дагвасүрэн /“Хангарьд” спорт клуб/ 3. Г.Түвшинжаргал / ХХЕГ “Хилчин” спорт хороо/ 3.Н.Баатархүү /Орхон аймаг/ -90 кг-д 1. Х.Цогтгэрэл /“Алдар” спорт хороо/ 2. Л.Отгонбаатар / ОБЕГ-ын Аврагч спорт хороо 3. Р.Анхбаатар / “Хангарьд” спорт клуб/ 3. Д. Бат-Эрдэнэ / “Хилчин” спорт хороо/, -100 кг-д 1. Б. Ариун-Эрдэнэ / “Женко” клуб/ 2. Э.Энхбат / “Хангарьд” спорт клуб/ 3. Д.Пүрэвдорж /“Женко” клуб/3. Б.Лхагва-Очир / Баянзүрх дүүрэг/, + 100 кг-д 1. Б.Тэмүүлэн / “Женко” клуб/ 2. Б.Бат-Орших /“Хилчин” спорт хороо/ 3. Б.Төгөлдөр /“Аврагч” спорт хороо/ 3.Ө.Дүүрэнбаяр /“Хангарьд” спорт клуб/ тус тус шалгарлаа.

Харин эмэгтэйчүүдийн -70 кг-д 1. Ц. Наранжаргал / ХУД –ийн спорт хороо “Женко” клуб/ 2. М.Даваасүрэн / Боржин төв дэвжээ/ 3. С.Адилцэцэг / Баянзүрх дүүрэг/ 3. Б.Хонгорзул /“Тод-Сүх” клуб/ -78 кг-д 1. Ц.Батцэцэг / Ховд аймаг/ 2. О.Мөнхцэцэг /Аврагч спорт хороо/ 3. М.Ууганжаргал / “Женко” клуб/ 3. С. Жавзанмаа / “ Женко” клуб/, +78 кг-д 1. Д.Цэрэнханд / “Алдар” спорт хороо/ 2. О.Жавзмаа / “Хилчин” спорт хороо/ 3. Н.Нямтуяа /Аврагч спорт хороо/ 3. Г. Гантогос / Аврагч спорт хороо/ нар тус тус шалгарлаа.

Энэ удаагийн УАШТ-ий “IPPON THROPHY-ШИЛДЭГ ЦЭВЭР ЯЛАЛТ” шагналын эзнээр Б.Ариун-Эрдэнэ, Ц.Наранжаргал / хоёул “Женко” клуб/ тодорсон юм. Тус тэмцээний шилдэг шүүгчээр Б.Ууганбаатар, Б.Болорцацрал, Ш.Баясгалан нар шалгарлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан