Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэг центийг хоёр сая доллараар худалдлаа

АНУ-д 1793 онд цутгасан нэг центийн зоосыг дуудлага худалдааны Heritage Auctions танхимд 2,35 сая доллараар худалдсан байна. Энэ зоос “АНУ-ын анхны бие даасан мөнгөн тэмдэгт” гэдгээрээ маш ховорт тооцогдоог юм байна. Зоосны нэг талд 13 ширхэг цагиргаас бүтсэн гинж дүрсэлсэн нь  АНУ-ын анхны 13 колонийг дүрсэлсэн гэдэг. Дуудлага худалдааны танхимын тэргүүн Грег Роханы хэлснээр зоос тухайн үедээ боолчлолын бэлгэ тэмдгийг дүрсэлснээрээ загварын хувьд учир дутагдалтай ч түүхэн ховор зүйлийнхээ хувьд үнэлж баршгүй чухал эд зүйл гэнэ.

Ховор эд зүйл түүн дотроо мөнгөн тэмдэгт ийн үнэд хүрэх нь нэг биш. АНУ-д 1933 онд гаргасан “хоёр толгйот бүргэд” нэртэй 20 долларын алтан зоос саяхан дуудлага худалдаагаар 7,9 сая долларын үнэ хүрсэн юм.

0 Сэтгэгдэл
1974 оных нь хэд хүрэх бол
Хамгийн их уншсан