Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Facebook-тээ найзаар бүртгэсэнгүй гээд эмээгээ зодчихож


Америкийн Клироутер хотод эмээгээ зодсон нэгэн эмэгтэйг хуулийнхан саатуулсан байна. Цагдаагийнхны мэдээлж байгаагаар 27 настай Рэйчил Энн Хейзийг эмээгийнх нь гомдлоор арванхоёрдугаар сарын 18-нд баривчилжээ. Бүсгүй эмээгээ Facebook хуудсандаа ач охиноо найзаар бүртгэж аваагүй хэмээн маргалдсан байна. Улмаар бүсгүй 72 настай эмээгээ нүүрэнд нь хэд хэдэн удаа алгадаж бас түлхжээ.
Хөөрхий эмээ нь харин яагаад ач охиноо бүртгэж аваагүй талаар цагдаагийнхан дурдаагүй байна. Мартсан уу, эсвэл хүсээгүй юу, юутай ч энэ нь маргаан, сүүлдээ зодоон болж хувирчээ. Цагдаагийнхан ач охиныг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр саатуулан орон нутгийн шоронд хорьжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан