Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ жилээр тааруухан бэлэг өгсөн ээжийгээ шийтгэхээр цагдаа дууджээ


36 настай залуу өөрт нь таалагдахааргүй бэлэг өгсөн ээжийгээ шийтгүүлэхээр цагдаа дуудсан хэрэг Шведэд гарч цагдаагийн ажилтнуудын нүдийг орой дээр нь гаргажээ.
Шведийн Блекинг хотын иргэн эмэгтэй шинэ жилийн баяраар хүүдээ битүү захтай шар өнгийн нэхмэл цамц бэлэглэсэн байна. Хүү бэлгээ задалж үзмэгцээ эрхийг нь зөрчлөө хэмээн цагдаа руу утасджээ. Цагдаагийнхан ирэхэд ийм бэлэг өгсөн ээжийг нь цагдаагийн хэсэгт аваачихыг “хохирогч” эр хүсчээ.
Хууль сахиулагчид ээжийг нь саатуулсангүй, харин асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг сануулаад явцгаасан гэнэ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан