Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Британийн хан хүү Эндрю насанд хүрээгүй бүсгүйтэй холбогдсон уу


Британийн хатан хаан Елизавета II-ын хоёр дахь хүү герцог Эндрюг 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхээр насанд хүрээгүй охиныг бэлгийн харьцаанд уруу татсан хэмээн Америкийн Флорида мужийн шүүх эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Өөрийн нь 17 настай охиныг Америкийн банкир Жеффри Эпштейн болон түүний найзууд, түүн дотор хан хүү Энгдрвю нар бэлгийн харьцаанд уруу татсан гэж гомдол мэдүүлэгч, мэдүүлсэн гэнэ. Хохирогч Виржини Робертс гэгчийн аав Скай Робертс үүний өмнөхөн охиныг нь Лондонд байхад хатан хаан Елизавета нэг удаа уулзаж ярилцсан гэж мэдэгдсэн ч хатан хааны ордныхон үүнийг няцааж “Энэ мэдэгдэл үнэн эсэхийг нотлох ямар ч үндэслэл байхгүй. Ийм уулзалт огт болоогүй” хэмээн өнгөрсөн баасан гарагт мэдэгджээ.  
Хан хүү Эндрю бүр 2011 онд “Эпштейны охин”-той ямар ч бэлгийн харьцаа байгаагүй гэдгээ мэдэгдэж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан