Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Дакар ралли”-д автомашинаар уралдаж байна


“Дакар ралли-2015” автомашин, мотоциклийн дэлхийн хамгийн том уралдаан энэ сарын 5-17-нд Аргентин, Чили, Болив улсын нутгаар дамжин зохион байгуулж байгаа бөгөөд монгол тамирчид оролцож байна.

Энэхүү авто болон мото спортын “Олимп” хэмээгддэг шилдгүүдийн уралдаанд анх удаа Монгол Улсын баг тамирчид автомашины төрлөөр оролцож авхаалж самбаа, хурд хүчээ сорьж байгаа юм. “Дакар ралли-2015” уралдаанд Монгол-Унгарын хамтарсан гурван баг автомашины төрөлд уралдах бөгөөд таван монгол, дөрвөн унгар тамирчин оролцож байна. Тухайлбал, энэ гурван багийн # 431 дугаарт автомашины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, ОУХМ Б.Сүрэндорж нар хамтран нэг баг болж уралдах бол # 355 дугаарт машинд хоёр унгар тамирчны хамт чилүүлэгчээр цагдаагийн тусгай тасгийн ажилтан Д.Жаргалсайхан уралдах юм. Харин # 413 машины чиглүүлэгчээр спортын мастер Ө.Бямбацогт унгар тамирчдын хамт ур чадвараа сорин уралдана.

Энэ удаа мотоциклийн төрөлд хувийн 83 дугаартай ОУХМ Д.Болдбаатар, 117 дугаартай Ч.Анар нар уралдана.





0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан