Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нохойг панда болгож үзэгчдийг мэхэлжээ


Италийн Брешиа хотын ойролцоох Сан-Поло сууринд “Орфей” циркийн эзэн өөрийнхөө нохойг яг л панда шиг хар цагаанаар будаад хятадын панда баавгай хэмээн үзэгчдийг хуурсан тохиолдол гарчээ.

Циркийн эзэн тоглолтынхоо өмнө үзэгчдэд, ялангуяа хүүхдүүдэд ер бусын амьтан үзүүлнэ гэсэн зар тараасан гэнэ. Тэр зарлалдаа энэ бол жирийн нэгэн панда биш хулсны баавгай нохой хоёрын дундаас гарсан өвөрмөц амьтан гэж үзэгчдийг хуурсан байна.

“Нохой үнэхээр хулсны баавгайтай яг адилхан харагдаж байсан. Савар нь хүртэл пандагийн савартай адил байсан. Ер нь л хүн андуурахаар байсан шүү” гэж үзэгчдийн нэг хэлжээ.

Үзэгчдийг хууран мэхэлж ашиг олсон циркийн эзнийг баривчилж циркийг нь хаагаад байна.  Түүнийг амьтантай зүй бус харьцсан, үзэгчдийг хууран мэхэлсэн гэж бруутгаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
xa xa yadag yum…adilxan l xaragdaj bain shuu dee
ХӨӨРХӨН ЮМАА
Хамгийн их уншсан