Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Райн Гослин Эва Мендес нар хоёр тийшээ болжээ


Ердөө гурван сарын өмнө бяцхан охинтой болсон жүжигчин хос Райн Гослин, Эва Мендес нарыг салах гэж байгаа тухай Америкийн шар хэвлэлүүд шуугих боллоо. “ОК” сэтгүүлийн шинэ дугаарт тэднийг тусдаа амьдарч байгаа хэмээн мэдээлжээ. Энэ хэдийгээр Райн Гослины кино зургийн завгүй ажлаас шалтгаалж байгаа ч тэд өөрсдөө хамт байх хүсэл сонирхолгүй нь ийнхүү тусдаа амьдрахад хүргэсэн тухай сэтгүүлд бичжээ. Райн Гослин Жоржиа мужид “Сайхан залуус” хэмээх шинэ кинонд тоглож байгаа бол Эва Мендес хүүхдээ хараад Лос Анжелест үлджээ. Өнгөрсөн есдүгээр сарын 12-нд охиноо төрүүлснээс хойш ганц л удаа олны өмнө гарч ирээд бусад үед нь гэртээ таг бүгчихээд байгаа Эва Мендес хүүхдийнхээ эцэгтэй хамт байхын тулд Жоржиа руу нисч болох ч хэний ч үгийг сонсохгүй гэртээ үлдэхийг илүүд үзжээ. Райн түүнээс Жоржиа руу хамтдаа явахыг гуйсан ч зөвшөөрөөгүй гэнэ. Тэр Райнтай утсаар ч бараг ярьдаггүй болохоор одоо харилцаа нь үндсэндээ бөхчихөөд байна гэж хос хоёрын ойрын эх сурвалж сэтгүүлд ярьжээ. Магадгүй энэ нь нялх хүүхдээ ганцаараа асрах гээд ядарч туйлдсанаас болсон байх хэмээн хэвлэлүүд таамаглаж байна. Учир нь, Эва төрснөөсөө хойш хоёр ч удаа ярилцлага өгөхдөө маш их ядарч байгаагаа хэлж байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан