Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Спортын холбоод Д.Загдсүрэнг огцрохыг шаардав
2014 оны 12 дугаар сарын 23 Улаанбаатар хот
Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн ёс зүйгүй байдал, хууль бус үйл ажиллагааны талаар Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, их аварга Асашёорү Д.Дагвадорж, Монголын олимпийн медальтнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олимпийн хүрэл медальт Н.Баярсайхан, Монголын даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Бат-Эрдэнэ, Монголын гандболын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монголын каноэгийн холбооны ерөнхийлөгч Б.Жияандорж, Монголын арванбайт боулингийн холбооны ерөнхийлөгч Н.Тамир нарын спорт холбоодын удирдлага, төлөөллүүд 2014 оны 12 сарын 23-ны өдрийн 13:00 цагаас “Хэвлэлийн хүрээлэн” дээр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.
МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нь энэ байгууллагыг 1999 оноос дэд Ерөнхийлөгч, 2001 оноос хойш Ерөнхийлөгчөөр ажиллан тэргүүлж байна. Энэхүү 16 жилийн хугацаанд дэлхий дахины эв нэгдлийн их баяр Олимпийн наадамд Монгол улсыг төлөөлдөг ганц байгууллагын хамгийн өндөр албан тушаалыг хувьчилж аваад өдий хэр удлаа.
Өнөөдөр Олимпийн хорооны бүх үйл ажиллагаа энэ хүний ашиг сонирхлоор, бүх шийдвэрийг ганц хүн гаргаж, хөрөнгө мөнгийг зарцуулсаар 16 дахь жилтэйгээ золгох гэж байна. Олон улсын олимпийн хороо, Азийн олимпийн зөвлөлөөс Монгол улсад олимпизм, спортыг хөгжүүлэх зорилгоор ирж буй бүх хөрөнгө мөнгө, хандив тусламжийг зөвхөн энэ хүний мэдлийнх болж, түүний дураар зарцуулах болсон. Зөвхөн Олон улсын олимпийн хорооноос гэхэд сард 200,000 ам.долларын санхүүжилт орж ирдэг мэдээлэл байна.
Тэгэхээр энэ хүн дураар авирлах, нийтийн хөрөнгийг өөрийн мэт зарцуулах энэ “амтат бялуу”-наасаа салж хагацаж чадахгүй, зууралдах болсон нь түүний хувийн эрх ашгаа олимпийн нэрээр гүйцэлдүүлэх гэсэн бодолтой холбоотой юм. МҮОХ-ны гишүүдийн хурал, Хяналтын зөвлөлийг өөрийн утсан хүүхэлдэй мэт хүмүүсээр бүрдүүлэх арга мэхэндээ нэгэнт гаршаад, сонгуулийн үр дүнг өөрийн дураар гаргадаг болоод удаж байна. Түүний үйл ажиллагаанд хэн ч ямар ч хяналт тавихаа болиод удаж байгаа. Үүнээс үүдэн шударга сонгууль явуулдаг спортын холбоод багасч, ихэнх спорт холбоодыг өөрийг нь дэмждэг, дэмждэггүй гэсэн хоёр хэсэгт хувааж, хов хутган, спортын хамт олны эв нэгдлийг эвдсээр дэндүү удаж байна.
Байдал даамжирсаар Д.Загдсүрэнгийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй болж, 2013 онд Авилгатай тэмцэх газарт шалгагдан, хорих газарт сууж, 2014 оны 1-р сарын 27-ны өдөр Монгол улсын шүүхээс албан тушаал эрхлэх эрхээ 2 жилээр хасуулж, жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид 3 жил хоригдох ялаар шийтгүүлсэн байна. Түүний энэхүү ялыг 2009 оны Өршөөлийн хуулиар тэнсэн харгалзсан. Гэсэн ч Д.Загдсүрэн Монгол улсын хуулийн зарим заалтын дагуу 2019 оны 1 сарын 27-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаанд “ЯЛТАЙ”-д тооцогдож байна.
Олон улсын олимпийн хорооны харти, ОУОХ-ны ёс зүйн кодекс, Монгол улсын хууль, шүүхийн шийдвэрээр Д.Загдсүрэн нь МҮОХ-ны Ерөнхийлөгч хэмээх хүндтэй албанд байх хууль ёсны болон ёс зүйн эрхгүй гэдгээ ухамсарлахгүй байгаа нь биднийг ийнхүү олон нийтэд хандахаас өөр аргагүй байдалд хүргэлээ. Түүний хувьд энэ олон жилийн хугацаанд асар олон дүрэм, журам зөрчиж, хууль бусаар ажилласаар ирсэн нь энэ удаа шүүхээс ял шийтгүүлж, олимпизмын нэр хүндийг Монгол улсад төдийгүй Монгол улсын нэр хүндийг олон улсад сэвтүүлж байгаа үйл явдал болсоор байна.
Спортын олон холбоодын төлөөлөл бид 2014 оны 12 дугаар сар 22-ны өдөр болсон МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл, 12 сарын 24-нд болох МҮОХ-ны бүх гишүүдийн хуралд Д.Загдсүрэнг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөс огцруулах асуудал тавьсан бөгөөд шийдвэртэй арга хэмжээ авахгүй тохиолдолд Олон улсын олимпийн хороо, Олон улсын спортын Арбитражийн шүүхэд тусгайлан хандах болно.
МЭДЭГДЭЛ ГАРГАСАН СПОРТЫН ХОЛБООД:
Монголын чөлөөт бөхийн холбоо
Монголын жүдо бөхийн холбоо
Монголын гандболын холбоо
Монголын даамын холбоо
Монголын оюутны спортын холбоо
Монголын каноэгийн холбоо
Монголын адал явдалт аялалын холбоо
Монголын 10 байт боулингийн холбоо
Монголын дартсын холбоо
Монголын модон бөмбөгийн холбоо
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо
Монголын олимпийн медальтнуудын холбоо
Өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд болсон спортын холбоодын төлөөллийн хэвлэлийн байга хурлын мэдэгдлийг хүргэж байна.
СПОРТЫН ХОЛБООДЫН МЭДЭГДЭЛ

0 Сэтгэгдэл