Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элтон Жон хуримаа Инстаграмаар шууд дамжуулав


Нэрт дуу­чин Элтон Жон хамтран амьд­рагч Дэвид Фурниш­тэйгээ албан ёсоор гэрлэж, хуримын ёслолоо Инс­таграмын сүл­жээгээр шууд дам­жуулжээ. Тэ­рээр Дэвидтэй сүүлийн есөн жил хамт амьдрахдаа,  гурван настай Закари болон хоёр настай Элижа хэмээх хоёр хүүгээ хамтран өсгөж байгаа юм. Тэд албан ёсоор гэр бүл болсон баяр хөөрөө аль болох олон хүнтэй хуваалцах үүднээс #sharethelove гэсэн хаштагаар хуримын ёслолын үйл явцыг бүгдийг нь онлайнаар дамжуулжээ. Тэдний хөвгүүд бөгж хүргэж ирэх хүндтэй үүрэг хүлээхийн хажуугаар хуримын зураг авчээ. 

Элтон Жон, Дэвид Фурниш нар 2005 оны арванхоёрдугаар сарын 21-нд иргэний хамтран амьдрах журмаар гэр бүл болж байсан бөгөөд есөн жилийн ойгоороо албан ёсоор хурим хийж байгаа нь энэ аж. Өнгөрсөн гуравдугаар сард Англид ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрснөөр Элтон Жон хуримаа хийх боломжтой болсон юм. Хуримын ёслолд Дэвид Бекхэмийн гэр бүл, жүжигчин Лиз Харли, Хью Грант, Эд Ширан гээд Английн алдартнууд олноороо иржээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан