Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Роналдугийн хөшөөг дуусгажээ


Хөл бөмбөгийн супер од Криштиану Роналдугийн хөшөөг Португалид төрөлх нутагт нь босгожээ.

Испанийн “Реал Мадрид” клубын шилдэг довтлогчийн амжилтуудыг, тухайлбал, оны шилдэг тоглогчид өгдөг “Алтан бөмбөг” шагнал хүртсэнийг нь хүндэтгэн Португалийн Мадейро арлын Фуншал хотод энэ хөшөөг босгосон байна.

Гурван метр өндөр энэ хөшөө нь чөлөөт цохилт хийхийн өмнөх байдлыг харуулжээ.

Гэхдээ Криштиану Роналдугийн зарим хөгжөөн дэмжигчийн хэлснээр, энэ хөшөөний нүүр түүнтэй адил харагдахгүй байна. Тэдний нэг нь “Сайхан хөшөө босгосон байна. Гэхдээ анхны сэтгэгдлээр, энэ хөшөө Роналдугийнх гэж харагдахгүй байна” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан