Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Богд хайрхны хишиг барилдаанд өсөх идэр начин Р.Пүрэвдагва түрүүллээ


Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Дөрвөн уулын хишиг” барилдааны ээлжит цуврал болох Богдхан хайрханы хишиг барилдаан болов.

Найм дахь удаагаа болсон уг барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, арслан Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Батмөнх, Б.Соронзонболд, харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Б.Пүрэвсайхан, А.Бямбажав, Ж.Амартүвшин тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 256 бөх зодогложээ. Барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат улсын өсөх идэр начин  Р.Пүрэвдагва найм даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат аймгийн хурц арслан Б.Одгэрэл үзүүрлэлээ. Тэгвэл их шөвөгт улсын аварга Г.Эрхэмбаяр, заан М.Өсөхбаяр нар шалгарсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан