Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Номун АНУ-д суралцахаар болов


Монгол Улсын дээд амжилтыг усан спортын төрлөөр тогтоосон 13 настай С.Номун охин өөрийн авьяас, ур чадвараа ахиулж алсын Америк оронд суралцахаар болов.
Тэрбээр АНУ-ын Чикаго хотноо үйл ажиллагаагаа явуулдаг, олимпийн 18, дэлхийн 26 удаагийн аварга Майкл Фелпсийн нэрэмжит сургуульд суралцахаар өчигдөр эх орноосоо морджээ.

Усан спортын дэд мастер С.Номун нь 2001 онд төрсөн бөгөөд 2012 оноос усан спортоор хичээллэж Монгол Улсын хамгийн залуу дэд мастерын болзлыг хангасан юм. Мөн 2013 онд усан спорт сонирхогчдын холбооны шилдэг тамирчнаар шалгарч байв. “Инчеон-2014” Азийн зуны спортын 17 дугаар наадамд залуу тамирчин С.Номун эх орноо төлөөлөн оролцож 50 м, 100 м-ий араар даллах сэлэлтэд Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан