Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элтон Жон хоёр хүүхдийнхээ аавтай хуримаа хийнэ


Алдарт дуучин Элтон Жон өөрийн хамтран амьдрагч Дэвид Фурништэйгээ хуримаа хийхээр болсон гэнэ. Энэ мэдээллийг дуучны хэвлэлийн төлөөлөгч баталсан ч хуримын тов нь тодорхойгүй байгаа юм. Ижил хүйстэн гэдгээ олон жилийн өмнө зарласан нэрт дуучин эр Дэвид Фурништэй 2005 онд иргэний хамтран амьдрах журмын дагуу нэг гэр бүл болж байгаагаа зарласан. Виндзорын ордонд болсон ёслолын дараа хоёр сая ам.долларын өртөгтэй нүсэр хүлээн авалт зохион байгуулж Ринго Стар, Донателла Версаче, Виктория Бекхэм зэрэг алдартнууд урьж оролцуулж байсан юм. Үүнийг нэг ёсны Элтон Жоны хуримын ёслол гэж хүмүүс хүлээж авсан ч энэ удаа тэрээр жинхэнэ хурим хийхээр шийдсэн бололтой. Хамтдаа хоёр хүүхэд өсгөж буй Фурнишийг албан ёсны нөхөр болгох хуримын ёслолоо Элтон Жон энэ сарын 21-нд хийж магадгүй хэмээн хэвлэлүүд таамаглаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан