Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай гариг дээрх техникийн гайхмаар 10 “оршуулга”

Хэрэглээнээс гарсан машин, ер бусад техникийг яадаг бол гэж та бодож байсан уу. Өнөөдөр бол хэрэглэхээ больсон техникийн бүү хэл ахуйн хог хаягдлыг эргүүлээд ашигладаг болсон ч манай гариг дээр төрөл бүрийн техник эд зүйлийн хаягдал нэг дор бөөгнөрч, төрөлжин “оршуулга” хэмээн нэрлэгдэж байна.
Зарим нь бүр аялагч жуулчдын сонирхдог газар болж гэрэл зураг дүрс бичлэгийн сайхан талбар болдог байна.

1.    АНУ-ын онгоцны оршуулга

Америкийн Аризона мужийн Тусон дахь агаарын цэргийн Дэвис Монтан баазаас холгүй байх “Boneyard” нэртэй энэ газарт америкийн бүхий л үеийн том жижиг төрөл бүрийн онгоцыг үзэж болно.

Энд байгаа онгоцуудыг хэрэгтэй цагт эргүүлэн ашиглаж болно гэсэн мэдээлэл байдаг. Ийшээ ямар нэгэн зөшөрөлгүйгээр хэн ч нэвтэрч болно. Ажлын өдрүүдэд энэ дотуур автобусаар аялж сонирож болдог байна.


2.    Мавританы хөлөг онгоцны оршуулга

Мавританы хоёр дахь том хот болох Нуадибу бол манай гариг дээрх хөлөг онгоцны хамгийн том оршуулгын газраараа алдартай. Энд эрэг дээр, усан дотор орхисон хэдэн зуун хөлгийг үзэж болно.
Мавританы эргийн боомтуудын офицерууд авлига аван хэрэглээнээс гарч байгаа хөлгүүдийг эрэг орчимдоо орхих зөвшөөрөл өгсөөр байгаад ийм музей-оршуулгатай болжээ.


3.    Боливын галт тэрэгний оршуулга


Боливын баруун өмнөд нутаг дахь Уюни хотоос гурван км-ийн зайд байх  галт тэрэгний энэ оршуулга нь жинхэнэ жуулчдын сонирхол татдаг газар.
Энд британийн инженерүүд 1980-аад оны сүүлчээр төмөр зам тавьж уул уурхайн компаниуд галт тэрээг ашиглаж эхэлжээ.
1940-өөд онд байгалийн нөөц дууссанаар компаниуд нүүж галт тэргүүдээ хаясан нь энэ.

     4.  Оросын байлдааны онгоцны оршуулга


ОХУ-ын Алс Дорнодын Приморскийн хязгаарт Владивостокоос умар зүг 65, хятадын хилээс 65 км-т байдаг “Воздвиженка” баазад очвол алсын хүнд бөмбөгдөгч 444 дүгээр хорооны пуужин тээгч бөмбөгдөгч Ту-22М, онгоцноос эхлээд  байлдааны төрөл бүрийн онгоцыг үзэж болно.

Энэ хороог 2009 онд татан буулгаж зарим онгоцыг нь агаарын цэргийн “Белая” баазад шилжүүлсэн ч олон онгоцыг моторы, эд ангиудыг нь аван энд орхисон. Одоо ихэнхийг нь хаягдал төмөрт тушаахаар бэлтгэж байгаа.

5.    Зангууны оршуулга


Португалийн Тавира арал дээр хөлөг онгоцын зангууны “Cemitério дас Âncoras” нэртэй ер бусын оршуулга үзэж болно. Нэгэн цагт туна загас баригч загасчид энэ арал дээр байрладаг байсан болохоор үүнийг тэдний  дурсгалд зориулан байгуулсан гэнэ.


6.    Афганистан дахь Зөвлөлтийн танкны оршуулга

Афганистаны нийслэл Кабулын ойролцоо 1980-аад онд зөвлөлтийн цэрэг эндээс гарахдаа орхисон танкны оршуулгын газар бий.  Афганистан боловсруулах үйлдвэр муутайгаас тэр танкууд өнөө ч гэсэн хэвээрээ л байгаа.


7.    Оросын шумбагч завины оршуулга


Оросын Мурманск мужийн нутаг Кольскийн хойгт Гажиев хотоос холгүй оросын хуучин шумбагч хөлгүүдийн оршуулга байгаа нь энэ.

Тухайн үед үүргээ гүйцэтгээд жагсаалаас гарч байга ахөлгүүдээ энд орхисноос үүссэн үзэсгэлэн-оршуулга гэж болно.

8.    Узбекийн хөлөг онгоцны оршуулга

Арал нуурын ус ширгэж эхэлснээр Узбекийн баруун нутгийн Муйнак хотын хүн ам 1980-аад оноос эрс цөөрч өнөдөөр хэдхэн мянган хүн амьдарч байна. Нэгэн цагт энэ хот загас агнуурын үрээр цэцэглэж хэдэн арван мянган хүнтэй сайхан хот байлаа.

Эхлээд хэдэн арван хөлөг үлдсэн ч боловсруулах үйлдвэрүүд хаягдал төмөрт тушаасаар одоо цөөхөн үлдээд байгаа нь энэ. Иргэдийн амжиргаа ч ядуу тул чадах хэрээрээ эвдлэн хаягдал төмөрт тушаадаг байна.


9.    Хятадын таксины оршуулга

Хятадын Чунчин хотын төвд хэрэглээнээс гарсан хэдэн зуун такси эгнээтэй байгаа.
Хятадад замын түгжрэл машинаас хамааран агаарын бохирдол улам ихэсч байгаа ч хувийн авто маины тоо жилээс жилд нэмэгдэж такси, нийитийн тээвэр хэрэглэх нь улам багасч байгаа болохоор такси ийн жагсаалаас гарч байгаа нь энэ.

10. Их Британийн утасны бүхээгний оршуулга

Британийг давхар автобус, утасны бүхээгээр нь төсөөлдөг. Ийм болохоор энд хамгийн элбэг зүйл нь утасны улаан бүхээг. Хаягдал бүхээгний энэ оршуулга Рипон, Тирск хотын хооронд Карлтон Миньйот тосгоны дэргэд байдаг.

Утасны бүхээгийг солих бүрийд хэрэглээнээс гарснаа энд тавьсаар хэдэн үзуун ийм бүхээгтэй болсон нь энэ.

0 Сэтгэгдэл
tuw aimgiin bornuur sumand traktoriin seg zunduu l bdg blaa odoo harin alga bolson bna lee,ter ued barag l ajilchihmaar saihan yumnuud bdg bsan shuu
manaih bol 70 dawhar l bnda haha. ene ch saihan tumurnvvd bnda tumriin uildwertei bolod ashiglawal saihnaa
Buyant-Uhaa dahi niseh buudliin talbaid MIAT-n huuchin AN-2 ongotsnii orshuulga biishde. Tend haaya rok-pop oduud klipee hiilgedeg yum. Ene jagsaaltad ter AN-2-uud orvol bas goyo haragdana daa.
увс аймгийн цагаанхайрхан суманд баруун таван аймгийг модоор хангах том модны үйлдвэр байлаа. мөн ч олон маз байсан да. арынх нь хонхорт жинхэнэ маз, уулын тракторын оршуулга байсан да
Хамгийн их уншсан