Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэг биетэй хоёр ихрүүд


Эхээс төрөхдөө нэг их биетэй болж төрсөн ихрүүдийн амьдрал амаргүй байх нь мэдээж. Ийм хүмүүсийн амаргүй амьдралыг харуулсан гурван түүхийг уншигч танд сонирхуулъя.

Москвагийн ихрүүд буюу Зөвлөлт маягийн төгсгөл

1950 оны нэгдүгээр сарын 4-нд Кривошляпов овогтой эхнэр нөхөр Екатерина ба Михаил нар хоёр ихэр охинтой болжээ. Гэвч ихрүүд их битеэрээ наалдсан, хоёр толгой, дөрвөн гар ба гурван хөлтэй төрсөн байна. Охидын нугас нь бүсэлхийн орчим 90 градусын өнцгөөр хоорондоо нийлж нэг болсон. Ийм зүйл тун ховор тужжл эх баригчид шоконд ороод хөөрхий эхэд нь охидыг хатгааны улмаас нас барсан гээд хэлчихэж. Гэхдээ ихрүүд эсэн мэнд байсан төдийгүй тэдэнд Маша, Даша гэсэн нэр өгөөд ЗХУ-ын Шинжлэх ухааны академийн хүүхэд судлалын төвд шилжүүлэн өгсөн байдаг.

Гэвч нэг их удалгүй төрөх өрөөний сувилагч эмэгтэй нас барсан гэсэн ихэр охидыг ээжид нь харуулахад хөөрхий ээж сэтгэл санааны гүн цохилтонд орж сэтгэцийн өөрчлөлт орсны улмаас хоёр жил гаруйн хугацаанд сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн байна. Хожим ухаан санаа нь хэвийн болсны дараа Екатерина Зөвлөлт даяар охидоо хайсаар тэднийг 35 насан хүрсэн хойно нь олж уулзаад дөрвөн жилийн турш байнга уулзалддаг болсон ч дараа нь Мария, Дарья буюу Маша, Даша хоёр эхтэйгээ ахиж уулзахгүй гэсэн байдаг.

Эцэг Михаил Кривошляповын тухайд бол тэрээр 1940-1950 онуудад Бериягийн жолооч хийж байсан тул түүнд охидынхоо цаашдын амьдралын талаар юу ч сонирхохгүй гэсэн баримтанд хүчээр гарын үсэг зуруулсан байдаг.

Хүүхэд судлалын төвд ихрүүдийг долоон жилийн турш нарийвчлан судлаад дараа нь гэмтэл, согог судлад ба согог заслын төвд байрлуулжээ. Энд охидыг таяг тулж явахад сургах, анхан шатны боловсрол эзэмшүүлсэн байна. Ингэснээр охид 20 гаруй жилийн турш энэ төвийн нэгэн төрлийн туршилтын туулай болсон байдаг. Зөвлөлтийнх шиг хаалттай, хатуу нийгэмд охидыг ийм тавилан угтсан нь харин ч бүр таатай байсан байж болох. Учир нь, ямар нэгэн судалгааны өөр төвийн мэдэлд очилгүй эцэг, эхийн асаргаанд байсан хүүхэд насаа давж гарах магадлал тун бага байсан гэнэ. Даша Маша хоёрын тохиолдлыг анагаах ухаанд "dicephales tetrabrachius dipus" гэж нэрлэдэг бөгөөд тун ховор тохиолддог. Тэр ялангуяа бойжилт нь харьцангуй хэвийн байх тохиолдолд бараг байдаггүй. Иймд төвийн эрдэмтэд энэ болон түүнтэй ойролцоо тохиолдлын эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга г.м. янз бүрийн аргачлалыг хоёр дээр туршиж байсныг үгүйсгэх аргагүй.

Энэ бүхний үр дүнд хоёр ихэр нь олон жил дадлага хийсний эцэст зэрэгцээд суга таягаар явж суржээ. Ингэхээд тус бүртээ өөрийн талд байгаа хөлийг дангаар хянадаг. Харин дунд нь байсан гурав дахь хөлийг өсвөр насанд нь тайрсны дараагаар тэдний биеийн тэнцвэр алдагдаж таяг тулаад ч маш удаан, бараг л явж чадахгүй үрсэн байна. Ийм нөхцөлд ажил хийх, өөрийн хөдөлмөрөөр өөрийгөө тэжээх ямар ч боломжгүй болсон ойлгомжтой. Ингээд тэд шууд манайхны ярьдгаар "группт" гарчээ.

Анхлан 1964 онд хоёр ихрийг Новочеркасск хотноо байрлаж байсан тулгуур эрхтэн, хөдөлгөөний зохирлын алдагдалтай хүүхдүүдийн асрах газар байрлуулсан бөгөөд нийтдээ Даша Маша хоёр нь бараг 40 гаруй жил янз бүрийн асрах газраар явсан байдаг.

Өөрчлөн байгуулалт эхэлсний дараагаар тэр хоёр Зөвлөлт даяар алдартай болж хэсэг хугацаанд Москвад амьдарсан байна. Мөн тэр үед нэгэн компанийн сурталчилгаанд оролцон Францын нийслэл Парист зочилжээ.

Харамсалтай нь энэ хоёр хатуу ундаад дуртай болсноор байдал дордсон байна. Үүнээс болж хоёул элэгний циррозид нэрвэгдэж,эмч нар хэлээд, өөрсдөө хичээгээд ч дийлэлгүй явсаар 2003 оны дөрөвдүгээр сарын 13-нд Маша буюу Мариягийн зүрх нь зогссон байна. Маргааш нь Даша буюу Дарьягийн бий ч таагүйтсэн тул түүнийг мөнх нойрссон Машагийн хамт эмнэлэгт хүргэжээ. Тэнд нарийвчилсан шинжилгээ хийгээд Маша нь зүрхний хурц шигдээсийн улмаас өөд болсныг тогтоосон байна. Харин нөгөө талд байгаа Дашагийн хувьд Маша нь ердөө л сэрэх боломжгүй гүн нойронд автсан хүн адил мэдрэгдэж байсан гэдэг.

Ихрүүдийн цус дамжуулах систем нэг байсан тул Машаг нас барснаас 17- өнгөрснөөс хойш түүний биеийн ялзралын бүтээгдэхүүн цус дамжуулах систем нэвтрэн хордуулж эхэлсний улмаас Даша ч хордон нас барсан байна. Тэднийг Москвагийн Ваганьковын оршуулгын газар нутаглуулжээ.


Киргизийн ихрүүд буюу хүмүүсийн сайхан сэтгэл

Лезгин үндэстэн Резеханов овогт эгч дүү Зита ба Гита нэртэй хоёр ихэр охин 1991 онд Киргизид, Баруун Чуй мужид төржээ. Зөвлөлт нэртэй их гүрэн задрах нь гарцаагүй байсан ч хараахан задраагүй байсан тул нэг биетэй, хоёр цээж, хоёр толгой, дөрвөн гар, дундаа гурван хөлтэй ихэр охид төрсөн дуулиан Зөвлөлтийн даяар нэг тархсан нь ойлгомжтой. Зөвлөлт задран унасан ч хуучин дарга Аскар Акаев шинэ Киргизийн дарга хэвээр үлдэж Оростой харилцаа сайн байсан тул ихэр охидын Москвад авчран 2003 онд Филатовын нэрэмжит Хүүхдийн клиник эмнэлэгт нарийг хагалгаа хийлгэжээ. Ингэснээр их биеээрээ "наалдаж ургасан" 12 настай охидыг салгаад "хэний ч биш дундын" гурав дахь хөлийг нь тайрч авчээ.


Ингээд лезгин охид дутуу хөлийнхө өронд протезтэй болсон байна. Энэ хагалгаанаас хойш гурван жилийн турш охид Москва хотноо эмчилгээ хийлгэж байгаа Киргиз нутаг руугаа буцсан байна. Нутагтаа ирээд тусгай асрах байртай сургуульд сурч байгаад эмч болохоор шийдэж. Ингээд 2010 он тэдний ээж Зумрият Резаханова нь тухайн үеийн Оросын Ерөнхийлөгч Медведевт захидал бичиж охидын хүсэлтийг уламжилжээ. Хариу удахгүй ирж есдүгээр ангиа дүүргээд хоёр ихэр Москвагийн коллежид шалгалтгүй элсэн үнэ төлбөргүй сурч болно гэсэн байв. Харамсалтай нь хаа байсан Киргизийн тусгай сургуульд олсон боловсрол нь коллежийн сургалтын хөтөлбөрийг ойлгоход хүрэлцэхгүй байсан байна. Иймд ихрүүд удалгүй эцэг, өвгөдийнхөө шашинд орж лалын шашны ерөнхий боловсролын сургууль буюу медресед элсэн суралцсан байна.


2013 онд ОРТ сувгаар гардаг "Пусть говорят" нэвтрүүлэгт оролцсон. Тэр үеэр Грозный хотод байдаг Ахмат Кадыровын нэрэмжит мечеть буюу лалын шашны сүмд очих, мөн Мекка орж лалын шашинтнуудын ариун шүтээн Каабд мөргөх хүсэлтэй байгаагаа хэлсэн байна. Чеченийн Ерөнхийлөгч Рамзсан Кадыров нэвтрүүлэг гарсан орой нь охидод Грозный хотоод айлчлэн сүмд ирэх урилга явуулсан байдаг.


Охидын Грозный ирэхэд найрсагаар угтсан төдийгүй лалын шашинтан болгоны мөрөөдөл байдаг хаж буюу Мекка очид Кааб шүтээнд мөргөх боломж олгосон байдаг. Ингээд зогссонгүй Грозный  дахь лалын шашины дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах эрх өгсөн байна. Охид одоо тэнд суралцаж буй.


Америкийн ихрүүд буюу өнөр бүлийн хайр

АНУ-ын Юта мужийн Солт Лейк Сити хотноо аж төрдөг Хэррин овогт эхнэр нөхөр хоёр 2002 оны хоёрдугаар сарын 26-нд ихэр охидтой болжээ. Гэхдээ охид нь их биеэрээ наалдаж бүрэлдсэн байдалтай. Тэд нэг аарцагтай, хоёулаа дундаа нэг элэгтэй, дундаа өрөөсөн бөөртэй, бүдүүн гэдэсний нэг хэсэг нь бүрэлдсэн. Үүний дээр тус бүртээ нэг гартай, нэг хөлтэй.

Кендра, Малайя гэж нэрлэгдсэн охидыг дөрвөн нас хүрэхэд нь эмч нар салгах  мэс засал хийхээр болжээ. Мэс заслаар эмч нар гэдэс, давсаг, элэг болон аарцагны ясыг охидод тэнцүү хуваан үлдээхээр болсон байна. Харин өрөөсөн бөөрийг нь Кендрад үлдээгээд Малайяаг 3-6 сарын хугацаатай хиймэл бөөр аппаратанд залгаж байгаад ээжээс нь бөөр шилжүүлэн суулгахаар болсон байна.

Хагалгааг 2006 оны наймдугаар сарын 7-ны өглөөний 7:16 -аас эхлээд 26 цагийн турш хийжээ. Хагалгааг хийхэд сэхээх амьдруулан тулгуур эрхтэний гажиг засал, гоо сайхны засал, давсаг шээсний замын эмч, цацраг туяаны эмч гээд маш олон нарийн мэргэжлийн эмч нар 30 гаруй мэргэшсэн сувилагч нарын хамт оролцож явуулсан тул ямаршуу хүнд, хариуцлагатай хагалгаа болсон нь ойлгомжтой байх.

Хагалгаа амжилттай болж, охид цаашид тус тусдаа нэг гар, нэг хөлтэйгээ амьдрахад дасан зохицох амаргүй бодит байдалтай тулгарсан. Гэсэн хэдий ч хагалгаа хийгдсэн өдрийг шинээр мэндэлсэн өдөр нь гэж тооцож болно.

Жинхэнэ утгаар бие дааж эхэлсний дараа охид эмч нарын байнгын хяналтад байж дархлаа сайжруулах, урьдчилан сэргийлэх янз бүрийн эм бэлдмэл ууж, идэвхтэй амьдралын хэв маягт шаардлагатай олон төрлийн төхөөрөмж хэрэгсэл ашиглаж сурч байгаа.Мэдээж гэр бүлийн бусад гишүүдийн хайр халамж тэднийг үргэлж дэмжиж байдаг. Хоёр ихрийг төрөхөөс өмнө Хэрри овогтынхон нэг охинтой байсан бол ихрүүдээс гурван жилийн дараа ихэр хөвгүүдтэй болсон байна.

Өнгөрсөн жил ихрүүд ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар ангийг амжилттай дүүргэсэн. АНУ-ын Тусгаар тогтнолын өдрөөр Вашингтон хотноо эгч, дүү, аав ээжийн хамт ирж баярын жагсаалд оролцжээ.

0 Сэтгэгдэл
yamar oilgomjgui holion bantan bichdeg yum be ehleed orosd 2 ohin tursun gesnee eregtei huuhduudiin zurag baihaad daraa ni kirgizd tursun gesnee laliin shashind orson ch geh shig hagas galzuu
bayarlalaa. saihan medeee bna.
Хамгийн их уншсан