Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ВВС”-гийн “Спортын оны хүн”-ээр Хамилтон тодорчээ


“Формула-1”-ийн дэлхийн аварга Льюс Хамилтон  “ВВС” телевизийн 2014 оны “Спортын оны хүн”-ээр тодорлоо.

“Формула-1”-ийн “Мерседес” багийн 29 настай нисгэгч Хамилтон нь 11 уралдаанд түрүүлснээр энэ улиралд хоёр дахь удаагаа дэлхийн аварга болсон юм.

Тэрбээр 2014 оны “Спортын оны хүн”-ийг шалгаруулах санал асуулгыг 34 хувийн саналаар тэргүүлсэн бол, Умард Ирландын гольфчин Рори Макилрой 20 хувийн саналаар хоёрдугаарт, холын зайн гүйгч Жо Пейви 16 хувийн саналаар гуравдугаар байрт оржээ.

Харин Португалийн харъяат, “Реал Мадрид” клубын довтлогч Криштиану Роналдуг “Гадаадын спортын оны хүн”-ээр “ВВС” тодруулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан