Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хулгайч муурыг коммунистууд жинхэнэ эх оронч хэмээн намдаа элсүүлнэ гэнэ


                Би ямар ч буруугүй шүү. Тэр наймаалж зүгээр л ам руу минь өөрөө гулгаад орчихсон юм.

Владивостокийн нийсэх буудлын дэргэдэх загасны дэлгүүрт орж лангууг нь хоослон  63 мянган рублийн хохирол учруулсан орон гэргүй муур интернетийн од болж Санкт-Петербургийн коммунист нам түүнийг намдаа элсүүлэхээр шийдвэрлээд байгаа бол Москвагийн нэгэн театр жүжигчнээр авна гэж зарлажээ.
Тэрээр загасны дэлгүүрт шөнөөр орж лангууны шилэн хоргонд байсан төрөл бүрийн загас, наймаалж гээд далайн бүтээгдхүүнийг хуурайлаад сураггүй болсон юм. Харин дүрс бичлэг нь ажиглалтын камерт үлдсэн нь ийн дуулаин болжээ.

Энэ мэдээлэл интернетээр тарсны дараа хэдэн зуун хүн түүнийг авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн бол петербургийн коммунист намынхан түүнийг жинхэнэ эх оронч гэж үзэн авч намдаа элсүүлнэ гэжээ. “Бид энэ муурыг “Оросын Коммунистууд” намдаа гишүүнээр бүртгэж авахаар шийдлээ. Энэ муур коммунистуудад жинхэнэ үлгэр дууриал болно. Хөрөнгөтнүүд эдийн засгийг бүхэлд нь эзэмшиж болохгүй гэдгийг муур маш сайн ойлгосон байна. Хөрөгөтнүүд бол юу ч бүтээлгүйгээр зөвхөн шулж мөлждөг хүмүүс” гэж “Оросын Комммунистууд” намын үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга Михаил Машковцев хэлжээ. Петербургийн коммунистууд мууранд бүр нэр бодож олсон байна. Тэд муурыг Василий Чапаевын дурсгалд зориулж Васька гэж нэрлэжээ.
Владивостокийнхан ч хоцорсонгүй мууранд нэр өгөхөөр хэлэлцүүлэг өрнүүлж Баксик, Влажора, юм уу Анчоус гэсэн нэр санал болгожээ. Төрийн Думынхан ч  бас муурын талаар ярихгүй өнгөрсөнгүй. Тусгай төлөвлөгөө гаргаж хуралдаанд асуудал оруулаагүй ч чуулганы явцад бас л ярьцгаажээ. Муурынд хариуцлага тооцуулах гэсэн гомдлын тухай ярилцаад “Амьтан бол хүний хуулийг мэдэхгүй. Тэд хаашаа явж болох, хаашаа явж болохгүйг мэдэхгүй. Хоол хүнс харагдвал идчихнэ. Гомдол гаргаж байгаа хүмүүсийн тухайд харин амьтантай зүй бус харьцвал хуулийн хариуцлага байдаг гэдгийг хэлэх ёстой” гэж депутат Илья Костунов хэлжээ.

Орон гэр ч үгүй, эрхэлсэн ажил ч үгүй зүгээр л нэг тэнүүлчин муур өнөөдөр орост хүн бүрийн анхаарлын төвд байна. Москвагийн Куклачевын муурын театр тэр муурыг жүжигчнээр авах төдийгүй гол дүрд тоглуулахаа мэдэгдээд байна.
“Би нисэх буудлын дэлгүүрийн 60 мянган рублийг төлж хохиролгүй болгоход бэлэн байна. Хэрэв муур олдох юм бол шийтгэх хэрэггүй. Зүгээр л надад өгчих. Би театртаа авч бүх зүйлээр хангана” гэж театрын уран сайхны удирдагч Дмитрий Куклачев хэлжээ.
Хулгайч муур ийн алдаршиж Youtube-д хандагсдын тоо өссөөр, телевизийн сувгуудаар энэ тухай шуугьж байгаа гэнэ. Телевизийнхэн ч муурыг олж шоу нэвтрүүлэгт оруулах юм бол рейтинг нь өснө хэмээн сураг тавьж эхэлжээ.

0 Сэтгэгдэл
ХУЦДАГ МУУ ХУШГА ВЭ ЧИ МОНГОЛ ИРЭЭД МАН, АН-Ы ХУЛГАЙЧ ОГОТНООНУУДЫГ БАРИАД ӨГӨӨРЭЙ
ТЭГИЙ ТЭГИЙ МАН-Ы ХУЛГАЙЧ ХУУРАМЧ ЭХ ОРОНЧДЫН БАРЬЖ ИДЭГ ХА ХА ХА ХА ХА
Тэнэг иван
Отгонбаяр гээд нэрлэчих
МАНАЙ ТӨРИЙН ХУЛГАЙЧ МУУРНУУД ЗӨНДӨӨ БИЙ Ш ТЭЭ.ГЭР ОРОНГҮЙ ИРГЭДИЙНХЭЭ МӨНГИЙГ ХУЛГАЙЛЖ ИДЭЖ ГАДААД ЯВЖ ӨӨРСДӨӨ БАЯЖИЖ ГЭДСЭЭ ДААХГҮЙ.МОНГОЛЫН ХӨРӨНГӨТНҮҮДИЙН ХӨРӨНГИЙГ ЭНЭ МУУР ИДЭЭСЭЙ.ГЭР ОРОНГҮЙ ЯДУУСДАА ӨГӨХ ДУРГҮЙ.АХ ДҮҮС ҮР ХҮҮХДЭЭРЭЭ ГЭДЭС ЦАТГАЛАН СУУГААД БАЙДАГ ХУВИА ХИЧЭЭСЭН ХӨРӨНГӨТНҮҮД МОНГОЛД Л БИЙ ДЭЭ.МУУР МИНЬ ЭНЭ УЛСАД ИРЭЭЧ
МАН намд элсүүлье Нэрийг нь бодож олцгоо
ТЭГИЙ ТЭГИЙ МАН-Ы ХУЛГАЙЧ ХУУРАМЧ ЭХ ОРОНЧДЫН БАРЬЖ ИДЭГ ХА ХА ХА ХА ХА
Отгонбаяр гээд нэрлэчих
тѳмсийг яасан ч намд элсүүлж болохгүй шүү.яагаад гэвэл цаадах чинь америкаас гаралтай.
teneg ivanuudiin ajil munduu
Umhii hu jaa chini chi tednees dor gedgee medeh uu
teneg orosuud komunim ruugaa yavj buh niiteeree guilgchin zamiig songoh geed baindaa
Umhii hu jaa chini chi tednees dor gedgee medeh uu
zobxon orost l iim yavdal bolno
ХУЦДАГ МУУ ХУШГА ВЭ ЧИ МОНГОЛ ИРЭЭД МАН, АН-Ы ХУЛГАЙЧ ОГОТНООНУУДЫГ БАРИАД ӨГӨӨРЭЙ
Хамгийн их уншсан