Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ Ургамал хамгааллын бодис импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ
Партизануудын тухай өгүүлэх баримтат кино бүтээжээ


“XVII жарны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын анхдагчид” нэртэй баримтат киног ардчилсан хувьсгалын анхдагч Д.Дагирмаа бүтээжээ. Түүний хувьд баримтат кинондоо уран сайхны нэр өгөөгүй, кино таван цаг үргэлжлэхээс өөр аргагүй байсан зэрэг нь түүхийн “шахалтаас” үүдэлтэй аж. Учир нь тэрбээр ардчилсан хувьсгалын өрнөл, түүнд оролцогч анхдагчидтай уулзан ярилцах хугацаандаа түүхийн аль нэг хэсгийг гээж үлдээхийг хүсээгүй гэнэ. Мөн өнөөдөр ардчилсан хувьсгалд гар бие, сэтгэл зүрхээрээ оролцож байсан иргэдээс 30 гаруй хувь нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн учраас бодит дүрүүдийг байгаагаар нь мөнхлөхийг зорьсон байна. Таван цаг үргэлжлэх энэ кино Хонх хамтлагийн “Хонхны дуу”-гаар эхэлдэг бөгөөд киног үзэхээр ирсэн партизанууд хонхны дууг даган дуулсаар киног хамтдаа эхлүүлсэн юм. Киноны талаар Д.Дагирмаатай цөөн хором ярилцлаа.

-Кино таван цаг орчим үргэлжилнэ гэдэг их ховор тохиолдол байх. Кинонд хэдэн дүр гарч байгаа юм бэ?
-Би энэ киног бүтээхийн тулд 300 гаруй хүнтэй уулзсан. Эхний монтажиндаа ороод байж байхдаа түүнийг нэгдүгээрт эсвэл тэрийг хоёрдугаарт гэж ялгаагүй. Учир нь, бүгд адилхан үнэт зүйлтэй, ардчиллын төлөө тэмцэж ирсэн, түүнийгээ хайрлаж хамгаалж яваа учраас тэднээс нэгийг нь орхих, бүр бүтэн өгүүлбэр ч кинон дундаас хасах эрх надад байгаагүй. Ардчилал хөгжиж ирсэн 25 жилийн үйл явц, бэрхшээл, саад бүхнийг үнэнээр нь өгүүлсэн учраас тэдний үг, өгүүлбэр бүр үнэ цэнэтэй, үнэн байхдаа хүчтэй шүү дээ. 

-Партизануудын 30 гаруй хувь нь өнөөдөр хорвоог орхисон гэж байна. Харин амьд байгаа хэд нь өнөөдөр түүхээ үлдээжээ. Та яагаад тэдний түүхийг авч үлдэхийг зорьсон юм бэ?
-Би энэ киног өчигдөр бодоод өнөөдөр хийчихэж байгаа юм биш. Маш олон жил баримтат киноны талаар бодож явсан. Дэлгэцийн урлаг хүнд нүдээр харж, чихээр сонсч, сэтгэлээр мэдрэх боломж олгодог. Энэ дагуу би партизануудын тухай үнэн түүхийг баримттай, дүрстэй, яриатай нь л үлдээхийг зорьсон юм. Илүү үнэнд ойр шүү дээ. Мөн 300 гаруй хүнийг оролцуулсан нь худал ярих боломжийг хааж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, хоёр хүний юм уу, гурван хүний хажууд би партизан гэж худал ярих боломжгүй. Энэ утгаар нь өөрсдийнх хажууд үүнийг баримт болгож үлдээж байгаа юм. Олон л хүн өөрийгөө анхдагч гэдэг. Тэдэн дунд сүүлд орсон хэрнээ анхдагч гэсэн нэртэй болсон ч хүн бий. Би тэднийг ирээд яриа өгөөч, баримтат кинонд оролцооч гэхэд оролцохгүй байгаа юм л даа. Энэ чинь олон хүний дэргэд худлаа ярьж чадахгүйд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ кинонд гарах дүрүүд нь бүгд хувьсгалын үед бууны өөдөөс явж байсан нөхөд мөн. Гэтэл бодит байдал дээр сүүлд МоАХ-той холбогдсон хүмүүс жинхэнэ партизануудын өмнүүр ороод бүх гавьяа, шагналыг нь авчихсан. Аливаа зүйлийн үр дүн, хийсэн ажлын үнэ цэнэ нь гавьяа шагналаар урамшуулагддаг. Гэтэл түүнийг нь булаагаад авчихсан. Жинхэнэ галын шугамд байсан хүмүүст 20 жилийн ойн тэмдэг ч алга. Тиймээс би энэ баримтат киногоор өөрийн хүч, хөдөлмөрийг зүй ёсоор үнэлүүлээгүй журмын нөхдөө ухаж гаргаж ирсэн гэж бодож байгаа. Аль даруухан, цээжээ дэлдэж яваагүй хэд нь л үлдчихэж.

-Эхний ээлжинд л 300 гаруй хүнийг баримтат кинонд хамруулсан гэж ойлголоо. Үүний цаана хэдэн партизан байгаа бол. Та судалж үзэв үү?
-Ямар ч байсан 1000 гаруй хүн бий. Хөдөө орон нутагт л ихэнх нь үлдээд байх шиг. Тиймээс эхний баримтат кинондоо орон нутгийн партизануудаа түлхүү оруулсан. Яагаад гэвэл тэд дандаа юмнаас хоцорчихдог. Жишээлбэл, хотод байдаг МоАХ-нд сүүлд орсон хүмүүс л үүрлэчихсэн байна.

-Киноны эхлэлд согтуу хүн түүх ярилаа гээд байх шиг байна. Надад ч согтуу харагдсан, сонсогдсон. Үнэхээр тийм байсан юм уу?
-Киноны эхлэлд МоАХ-ны анхны туг, тамга, үнэмлэх, мандат зэргийг хийсэн хүмүүсийн яриаг оруулсан юм. Харин киноны хамгийн эхэнд гарч байгаа Болдбаатар гэдэг чинь согтуу биш эрүүл мэндийн хувьд тийм болчихсон юм л даа. Эхний удаа намайг очиход хэвтэрт байсан бол дараагийн удаа очиход арай тэнхэрчихсэн байсан. Үнэхээр хүн яриаг нь сонсоход согтуу гэж шууд дүгнэхээр эрүүл мэнд нь доройтсон. Гэвч тэр хүн залуудаа тийм байгаагүй юм. Тиймээс тэр хүнийг өнөөдөр ямар байдалтай болсныг нь харах хэрэгтэй юм. МоАХ-ны жинхэнэ партизанууд ямар байгааг харах л хэрэгтэй. Хэвтэрт байгаа нь байхад, хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь ч байна шүү дээ. Тэд ардчиллыг манасаар ийм болсон.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан