Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёр аймаг, 55 суманд ИТХ-ын нөхөн сонгууль явуулна

Б.ЖАВХЛАН

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуулийг ирэх зургаадугаар сарын 22-нд зохион байгуулахаар болжээ.  

Хуульд зааснаар иргэдийн төлөөлөгч нас барсан, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, шүүхийн шийдвэр гарсан, тухайн орон нутгаас шилжсэн, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон зэрэг үндэслэлээр хурлын төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор нөхөн сонгууль зохион байгуулдаг.

Энэ сарын 10-ны байдлаар хоёр аймгийн ИТХ-ын тус бүр нэг, 17 аймгийн 55 сумын ИТХ-ын 65 мандатад нөхөн сонгууль явуулахаар тухайн аймаг, сумын ИТХ-ын шийдвэр гарчээ.  

Эх сурвалж: www.zms.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан