Дэлхийд хамгийн томд тооцогддог XXX сайтуудын нэг "PornHub" өөрийн өөрийн статистик дээр тулгуурлан орон орны хүмүүс тус сайтад хандан порно бичлэг үзэхэд хэр хугацаа зарцуулдагийг lenta.ru сайтад бичжээ.
Ингэхэд Хятадын интернэт хэрэглэгчид өдөрт дунджаар 14 минут 34 секундын тус сайт руу орж том хүний бичлэг үзэхэд зарцуулдаг болж таараад нэгдүгээр байранд оржээ. Тэгээд иймэрхүү сайт руу ханддаг хэрэглэгчдийн дийлэнх олонх нь эрэгтэйчүүд байдгийг олон судалгаа харуулсан гэдэгтэй холбож үзвэл манай урд хөршид эрчүүдийн тоо эмэгтэйчүүдээсээ хэт давж гараад баян тарган, нэртэй аладртай л биш бол уулзаж учрах хүнгүй болж байгаа бололтой. Тэгээд л иймэрхүү сайт руу орж амьд харилцааг орлуулдаг байхыг үгүйсгэх аргагүй.
Өдөрт 13-15 минутын тус сайтад хандан ХХХ бичлэг үздэг улсуудын тоонд Филиппин, Балба, Өмнөд Солонгос, Нигер, Буркина-Фасо, Того, Бенин, Камерун, Сенегал, Ботсвана, Мадагаскар гэсэн улсууд оржээ. Ер нь хамгийн их цаг зарцуулдаг орнуудын дөрөв нь Азид, бусад нь Африк тивд байна.
Судалгаанаас харахад Монголын хэрэглэгчид тус сайтад хоногт 7-8 минут зарцуулдаг юм байна. Хаагаад байхад л ороод байна шүү дээ.
Харин Египщт, Ирак, Кубын хэрэгэгчид иймэрхүү зүйл үзэхэд хамгийн богино хугацаа зарцуулдаг. байна. Египет, Иракт хоёрт лалын хэт явцуу үзэлтнүүдтэй дайтаад порно бичлэгтэй манатай байдаг бол Кубад тэр бүр олдоод байдаггүй интернэт рүү орсон нандин боломжийг тиймэрхүү дэмий зүйл үзэхэд зарцуулахаас хайран байдаг байж болох юм.
Гэхдээ эдгээр дундаж үзүүлэлт нь зөвхөн "PornHub" сайт руу хийсэн хандалт дээр үндэслэсэн. Энэ сайтад руу хоногт 20 сая гаруй хүн хандаж үздэг. Харин ийм төрлийн бусад сайт руу хандсан хандалтуудыг тооцож үзээгүй байна.Гэхдээ дэлхий дээр ашиглагдаж байгаа сайтуудын тэн хагас нь шахуу ХХХ агуулгатай байдаг гэж үзвэл бодит байдал дээр интернэтэд орж ийм бичлэг үзэхэд зарцуулдаг цагийн тоо бүр ч нэмэгдэх биз.