Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ Ургамал хамгааллын бодис импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ
Н.Наташа: “Хонхны дуу” ардчилсан хувьсгал өрнөсөн эхний үед хүмүүсийг даллан дуудагч нь болж байлаа


/“Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны гэргий/

-Цогоогийн өөрөөр сэтгэдэг гэдгийг оюутан байхаасаа л мэдэрдэг байсан. Орост сурч байхдаа тойрч суугаад л тухайн үеийн нийгмээ шүүмжлээд, бид яагаад чөлөөтэй үгээ хэлж болдоггүй юм, яагаад хүссэн хувцасаа өмсч болдоггүй юм гээд ярилцдаг байлаа. Тэгэхэд сэтгүүл зүйн ангийн оюутнууд үеийнхэн дундаа нилээн толгой цохидог байсан мөртлөө л Цогоогийн дуунуудыг ойлгодоггүй байв. Би хүртэл яана даа, энэ маань буруу зөрүү ярьж байгаад янз бүрийн хэрэгт холбогдох вий дээ гээд эмээдэгсэн. Төгсч ирээд Үндэсний радиод ажилд ороод нэвтрүүлсэн уран бүтээлүүдээрээ анхны номоо “Би дуугүй байж чадсангүй” нэртэйгээр гаргаад Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс олгодог “Ган үзэгтэн” шагналыг хүртсэн. Нийгэмд саад тушаа болж байсан бүхий л зүйлийг шүүмжилсэн ном байсан. Тухайн үед үнэндээ би ч Цогоогийн ярьдаг зүйлс биеллээ олно гэж боддоггүй байлаа. Ардчилсан хувьсгал гарснаар бидэнд эрх чөлөөг өгч чадсан. Цогоо сэтгүүлч, уран бүтээлч байхаас гадна Монголын ардчилалд өөрийн хувь нэмрээ оруулсан. “Шинэ үе” бүлгэмийг байгуулалцсан. “Хонхны дуу” ардчилсан хувьсгал өрнөсөн эхний хэд хоногуудад хүмүүсийг даллан дуудах өдөөгч нь болж байсан. Үүгээрээ ч Цогоо маань ардчилсан хувьсгал хийх хүмүүсийн оюун санаанд том өөрчлөлт оруулж өгсөн юм.
Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн энэ өдрүүдэд Цогоогийн маань гэрэлт хөшөө босч, түүний зохиож дуулсан дуунд Төрийн соёрхол хүртээж байгаа нь түүхэнд мартагдашгүй үйл явдал болж байна. “Хонхны дуу”-нд нь Төрийн шагнал хүртээж байгаа нь өөрөө их онцлогтой гэж Ерөнхийлөгч маань хэлсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж талийгаач нөхрийг маань анх энэ хувьсгалд оролцсон үеэс ойлгож, мэдэрч тусалж явсныг би сайн мэднэ. Талийгаач маань өнгөрөөд 10 жил болсон ч ард үлдсэн хоёр хүүхэд, гэр бүлдээ тэр минь байгаа юм шиг л дэм болсоор ирлээ. Аавынх нь оронд аав болж, хоёр хүүхдийн маань боловсролд анхаарал тавьж, амьдралынхаа анхны алхамыг гишгэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхийлөгчийн Тамгын газар тусалж, тохитой нөхцөлд амьдраасай гэж бодож өөрт нь өгсөн хоёр өрөө байраа хүртэл бидэнд бэлэглэсэнд бид бэлгэшээж, талархаж явдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан