Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ Ургамал хамгааллын бодис импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ
Н.Энхбаяр: Ардчиллыг тогтооход “Хонхны дуу” хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн


/“Хонх” хамтлагийн гишүүн/

-Анх “Хонх” хамтлагаа байгуулахад Цогоо 29-тэй, би 30-тай байсан. Цогоо надаас нэг дүү. Эрхүүд оюутан байхад урлагийн үзлэгээс эхлээд олон арга хэмжээ болдог байлаа. Тэнд сурч байсан манай оюутнууд нийлээд л үйлдвэрүүдээр явж, Монголоо сурталчилна. Тэр үеэс л Цогоо бид хоёр хамт явж, гитар тоглож дуулж эхэлсэн юм. Тэгж явсаар нэгнийхээ барилыг авчихсан хэрэг л дээ. 1983 онд төгсч энд ирээд хоёулаа Монголын радиод ажилд орсон. Социализмын үе байсан учраас үдэшлэг, бүжгэнд байнга орж дуулна. Тэгж яваад манай Цогоо цаг үеэ мэдрээд тухайн үедээ эсэргүү гэгдэх үгтэй дуу зохиож, түүнийгээ нийтэд хүргэхээр хамтлаг байгуулсан. Цаг давчуу, яарч хийсэн учраас хөгжмөө “Соёл эрдэнэ” хамтлагийнхантай хамт бичээд, дуулъя гэсэн санаа гаргасан. Гэхдээ яаж тайзан дээр хоёулхнаа зогсч байх вэ, тэгээд ч гитарын гоцлолуудыг бичих хүн хэрэгтэй болоод хоёр хүүхэд гэртээ дуудаж шалгаад Энхболдыгоо хамтлагтаа авсан юм. Тэгж л “Хонх” хамтлагийг байгуулж, гурвуулаа тоглож эхэлсэн. Анхны концерт 12 дуутай байсан. Ерөнхийдөө богинохон. Гэхдээ тэр үеийн концерт бараг л уулзалт ярилцлага болчихдог байв. Нэг дуу дуулчихаад л үзэгчдийн асуултад хариулна. Улс төрийн шинжтэй асуултуудад нь Цогоо уран бүтээлийн тухай асуултад бид хоёр хариулна.

Манай хамтлаг, ардчилсан хөдөлгөөн хоёр нэг цаг үед гарсан юм. Манай хамтлаг 1989 оны есдүгээр сарын 17-нд анхны концертоо хийчихсэн нь МоАХ зарлагдахаас өмнө л дөө. Харин Ардчилсан холбоо арванхоёрдугаар сарын 10-нд байгуулагдсан. Ардчиллын хөдөлгөөнд манай Цогоо маш идэвхтэй оролцож, Бат-Үүл, Амарсанаа өөр хэн хэн ч билээ анхны “Шинэ үе” бүлгэмийг байгуулсан түүх бий. Цогоо дуугаа зохиосон нь, Бат-Үүл, Амарсанаа нар “Шинэ үе” бүлгэм байгуулсан хоёр нь яг нэг цэгт огтлолцоод л нэгдчихсэн. Хувьсгалын тохироо бүрдэнэ гэж ярьдаг даа. Тийм л зүйл болсон. Ардчиллыг тогтооход “Хонхны дуу” хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ түүхэн үнэнийг бид хэзээ ч мартаж болохгүй, мартах ч ёсгүй.

Манай хамтлаг анхны тоглолтоо хийхийн тулд хурдан хугацаанд маш олон дуу бэлэн болгосны нэг нь “Хонхны дуу”. Цогоо өөрөө сэтгүүлч хүн учраас нийгмээ мэдэрч хүчтэй үг бичиж чадсан. Ийм л түүхтэй. Бидэнд зохиолын дуучид шиг дуу төрсөн түүх гээд л тоочих зүйл алга.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан