ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО
Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно
С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна
Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө
“Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно
Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна
“Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа
Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Ургамал хамгааллын бодис импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ
Д.Батсайхан: ХААДС-ийн хичээл хаялт цаг үеэ олсон алхам болсон

-Та хэдэн онд ХААДС-д суралцаж байсан юм бэ. МОХ-той хэрхэн холбогдсон бэ?
-Би 1987 оноос өмнө Өвөрхангай аймгийн ТМС-д багшилж байгаад ХААДС-д элссэн. Дөрвөн жил багшилж байгаад дээд сургуульд орсон учраас ертөнцийг үзэх үзэл, хувь хүн зэрэг нь дөнгөж 10 дугаар ангиа төгсөөд ирсэн оюутнуудыг бодвол арай өөр байсан байх. Тэгээд л сургуулийнхаа оюутны зөвлөлийн дарга болсон. Энэ үеэс оюутны байгууллага бие даасан хэмжээнд үйл ажиллагаа явуулах талаар яригдаад эхэлсэн юм. Оюутны байгууллага ч зарим нэг асуудлаа бие даан шийдэж эхэлсэн. Тухайлбал, сахилга бат зөрчсөн оюутанг сургуулиас хасах эсвэл шагнал урамшуулал өгөх зэрэг асуудлыг эхлээд сургуулийн оюутны зөвлөл шийдээд дараа нь удирдлага шийддэг болсон. Ингээд хоёр жил гаруйн хугацаанд оюутны зөвлөл нэлээд бэхжээд тодорхой хэмжээний эрх мэдэлтэй, оюутнуудын эрх ашгийн төлөө дуугарч чаддаг боллоо. 1989 оны намар өөрчлөлт, шинэчлэл гэгч ярианы хүчтэй сэдэв болж эхэлсэн. Бид ч “Долоон эгшиг” гээд клуб байгуулж, сургуулийнхаа хуучин цайны газар байрлав. Янз бүрийн сэдэв хамруулан ярьдаг манай клубийн үйл ажиллагаанд сургуулийнхан нэлээд идэвхтэй оролцдог болсон. Мөн тухайн үед гайгүй сурлагатай, нийгмийн идэвхтэй оюутнуудыг олон улсын оюутнуудын уулзалтад явуулдаг байлаа. Би тухайн үед идэвхтэй байсан 20-иод оюутныг хоёр, хоёроор нь 10 гаруй улс руу явуулсан. Харин би өөрөө нэг оюутантайгаа хамт Герман руу явсан. Бусад их дээд сургуулийн оюутнууд ч явсан. 30-аад оюутан Москвагаар дамжаад 10 гаруй хоног явж очиж байгаа учраас нөгөө ярианы сэдэв болчихсон өөрчлөлт шинэчлэлийг чинь ид ярилцаж байгаа юм.
-Ямар хугацаанд тэнд байсан юм бэ. Гадаад улсыг өөрийн улстай жиших хэмжээний зүйл олж мэдэх хугацаанд байж чадсан уу?
-Бид Германд гурван сар болсон юм. Манай улсын оюутнуудтай нийлээд 14 орны оюутан очлоо. Өдөрт 5-6 цагийн ажил хийж, бусад цагаар нь өөр хоорондоо ярилцах, тэмцээн уралдаанд оролцох зэргээр чөлөөт цагаа өнгөрөөнө. Мэдээж дээрх хугацаанд бидний ертөнцийг үзэх үзэл шал өөр болсон. Жишээлбэл, Германд өөрчлөлт шинэчлэл хэрхэн явагдаж байна, улсынх нь хөгжил ямар байна гээд л нүдэнд шууд харагдаж, биднээс ялгарах зүйл олон. Герман орох замаараа Чех, Польшоор дайрч гарсан учраас тэдний хөгжлийг ч бид харж, үзсэн. Социалист системийн болон социалист биш улс, орнуудын төлөөлөл болсон оюутан залуустай хамт байгаад ирэхээр өөрийн орны байдлыг жиших өргөн хүрээнд харах боломж их бүрддэг юм билээ.
-Та тэгээд гурван сарын хугацаанд ямар дүгнэлттэй ирэв?
-Оюутнууд шинэчлэлийн гол түлхүүр нь юм байна гэдгийг маш сайн ойлгож ирсэн. Эх орондоо очоод бид шинэчлэлийг эхлүүлэх ёстой юм байна гэдгээ ч ойлгосон. Ингээд тэндээс юу сурсан, бид цаашид яах ёстой вэ, гэдгээ хоёр өдөр ХААДС-ийн оюутнууддаа ярьж өгсөн. Надаас гадна, Орос, Унгар, Польш гээд бусад улс руу явсан оюутнууд дэлхий хэрхэн өөрчлөгдөж байгааг ч ярилцсан юм. Ингээд 1989 оны арваннэгдүгээр сард “Оюутны чөлөөт эв нэгдэл” гээд оюутны зөвлөлөөс тусдаа анхны чөлөөт байгууллага байгуулсан. Сайн дурын үндсэнд нэгддэг, тэдний эрх ашгийг хамгаалдаг, улс төрийн зорилготой байгууллага гэж зарлаад анхны ухуулах хуудсаа сургуулиудын хичээлийн болон дотуур байранд тарааж эхэлсэн.
Биднийг ингэж дэмжинэ үү, бид ийм зорилготой, уулзалт ингэж болдог гээд бүх зүйлийг нь ухуулах хуудастаа тодорхой бичсэн. Ингээд энэ шугамаар бусад сургуулийн оюутны зөвлөлтэй холбоо тогтоож эхэллээ. Бидний араас манайхтай адил үйл ажиллагаатай гурав, дөрвөн ч оюутны байгууллага байгуулагдсан байх шүү.
-Суурийг нь л тавьж дээ. Танай сургуулийг бас хичээл хаялт хийсэн гэдэг юм билээ?
-Тэр үед манай сургуулийн оюутнууд их эв, нэгдэлтэй байсан. МоАХ-ны уулзалтад очсон цагаасаа хойш бүх үйл ажиллагаанд идэвхтэй жигд оролцож, гурван ч удаа бүрэн хэмжээний хичээл хаялт зарлаж байсан. Бүр нэг ч оюутан үлдэлгүй бүгд хичээл хаяж байсан гэхээр манай сургуулийн оюутнуудын зорилго, зүтгэл ямар хэмжээнд байсан нь мэдэгдэж байгаа юм. Харин хамгийн оргил нь гуравдугаар сарын 7-нд өлсгөлөн зарлаад улс төрийн товчоог огцруулах үе шүү дээ. Гурав, дөрөв хоночихсон, Сүхбаатарын талбайд байдал хүнд болж эхэлсэн. Дөрвөн холбоод нийлээд дараагийн өлсгөлөн зарлах хүмүүсээ бэлдчихсэн. Наагуур нь улс төрийн суулт давхар зарлаад эхэлсэн үе. Гэтэл тухайн үеийн засаг төрөөс шийдтэй хариу ирдэггүй. Ер нь хүч сулрах маягтай болсон. Тийм болохоор бид томоохон хөдлөхгүй бол болохгүй нь гээд хичээл хаялт зохион байгуулахаар боллоо. Төв оюутны холбооныхонтой яриад энэ тухай мэдэгдэж, уриа лоозонгоо бичиж аваад л хичээл хаясан. Ингээд Энхтайваны гүүрээ даваад талбай чиглээд л явлаа. Тэр үед бусад сургуулиас бидний жагсаалд нэгдэж, манай 3000 дээр нэмэгдээд 7000 орчим болсон байх. Ийм хэмжээний оюутны жагсаал гэдэг том л доо. Замын хөдөлгөөнийг хаагаад талбай руу яваад орсон. Уриа хашгирч өлсгөлөнгийн үйл ажиллагааг сэргээлээ. Тэр үед Э.Бат-Үүл биднийг тэвэрч аваад л та нар маш чухал цаг үед ирлээ гэж байсан юм. Тэрийгээ ч өөрөө одоо хэр нь дурддаг.
-Олон мянган оюутан яг нэг цэгт зорилго тавиад явах хэцүү л дээ. Тэр нэгтгээд байсан юм нь юу вэ?
-Мэдээж, МОХ-д янз бүрийн л хүн байгаа. Санаа бодол нь ч гэсэн өөр. Мэтгэлцээний клуб дээрээ ярилцаад суухад санаа бодол зөрчилдөх тохиолдол бол байнга л гарч байсан. Гэхдээ бид намчирхах үзэл оюутны байгууллагад байж болохгүй гэсэн хатуу журам баримталж байсан юм. Өөрөөр хэлбэл, МОХ-г бие даасан байгууллага болгож, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахын тулд эхлээд тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байсан. Тиймээс бид аль нэг хүний талд бус харин өөрсдийнхөө эрх ашгийг дээдлэхийн тулд улстөрийн үйл ажиллагаанд оролцсон. Ингээд ардчилсан хувьсгал ялж 1990, 1991 онд одоо байгаа оюутны холбооны суурийг нь тавьсан. Анх оюутан ерөнхийлөгчтэй болох хэрэгтэй гэж үзээд одоогийн УИХ-ын гишүүн М.Зоригт бид хоёр өрсөлдөж байлаа. Би ялагдсан. Бас 1992 онд ХААДС-аа төгссөн учраас МОХ гэдэг байгууллагад харьяалагдахаа больсон. Гэхдээ би бие даасан, төрийн бус, өөрсдийгөө санхүүжүүлдэг, өөрсдийн эрх ашгийн төлөө өөрсдөө явдаг тийм байгууллагаас гарч байлаа. Одоо МОХ хяналтын үүрэг, дээд боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагаагаа аваад явдаг ардчилсан байгууллага болсон. Цаашдаа улс төрийн, улстөрчийн үйл ажиллагаанаас ангид байх боломжоо улам дээшлүүлэх байх.
Зүүн Европын болон бусад оронд өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлийн давалгаа манай улсад 1989 оны сүүлээр эрчээ авч, шинэ нийгмийн тогтолцоог буй болгосонд Ардчилсан хувьсгалд идэвхийлэн оролцсон тухайн үеийн МоАХ Монголын оюутны холбоо (МОХ), Шинэ дэвшил зэрэг холбоо, байгууллагуудын үйл ажиллагаа, үүрэг оролцоо асар их. Тиймээс бид дээрх холбоод, цаашлаад тухайн үед холбоодыг толгойлж байсан хүмүүстэй жил тойрон ярилцаж байна. Энэ удаад тухайн үеийн Хөдөө, аж, ахуйн дээд сургуулийн оюутны зөвлөлийн дарга, МОХ-ны ахмад зүтгэлтэн Д.Батсайхантай ярилцлаа.

0 Сэтгэгдэл