Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ Ургамал хамгааллын бодис импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ
Гурван Байнгын хорооны хурлыг тасалдуулсан гишүүдэд хариуцлага тооцъё


УИХ-ын Төсвийн, Хуульзүй, Эдийн засгийн байнгын хороо тус тус хуралдахаар өчигдрийн хуваарь гарсан байсан ч хойшилсон. Өмнөх өдөр нь УИХ-ын чуулган шөнийн 01 цаг хүртэл хуралдаж, Шийдлийн Засгийн газрын сайд нарыг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Томилгоо дууссаны дараа нэгэндээ баяр хүргэж, амжилт хүссээр бараг 02 цаг хүргэсэн байна. Тиймээс өглөө эртлэн хуралдах тов зарласан дээрх гурван Байнгын хорооны ирц бүрдээгүй учир хойшлуулав. Уг нь Зөвшөөрлийн тухай, Чөлөөт бүсийн тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн төсөлд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товлоод байсан юм. Гишүүд шөнө дүл болтол хуралдсандаа ядарсан уу эсвэл ялархав уу парламентын нэг өдрийн ажил ямартай ч цалгардлаа.  
Томилгоо, халаа сэлгээ, огцруулах асуудал хэлэлцэх болоход УИХ-ын чуулган, Байнгын хорооны ирц бүрэн байдаг атал жирийн үедээ ажилдаа ирээгүй эрхэм гишүүдэд УИХ-ын дарга хариуцлага тооцох байх гэж найдъя. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан