Шинэ Засгийн газар гарч ирэээд Цөмийн энергийн агентлагийг татан буулгасны дараа нэгэн хэсэг намжаад байсан ураны олборлолт, цацраг идэвхийн талаарх асуудлыг дахин сөхлөө. Уран олборлож эхэлснээс болж нутгийн иргэд хордож мал хунаар нь учир битүүлгээр олноор үхэх болсон тухай баримт олон дэлгэгдсэн. Ураны орд газар, олборлолт, боловсруулалт, ашиглалтыг дагалдаж байдаг хамгийн таагүй зүйл нь байвал зохих хэмжээнээс хэтэрсэн цацраг идэвх.
Цацраг идэвхийн хүнд үзүүлж байгаа нөлөөг Зиверт-ээр хэмждэг. Зивертийг Зв гэж тэмдэглэх бөгөөд 1 Зв = 1 000 мЗв = 1 000 000 мкЗв. Байгальд цацраг идэвхээс бүрэн тусгаарлагдсан гэж байдаггүй, хүн нарны цацраг, ус, хоол, агаар гээд олон зүйлээр тасралтгүй цацраг идэвхит нөлөө авч байдаг. Энэ бүхний нөлөөгөөр хүн ердийн үед 2-4 мЗв цацраг идэвх туяаын нөлөө авдаг. Энэ нь байгалиас хэвийн цацраг идэвх болохоор хүнд аюулгүй. Харин үүнээс даваад ирэхээрээ хүний биед маш хортойгоор нөлөөлж эхэлдэг. Үр дүнд нь эд эрхтэний хорт хавдар, цусны хорт хавдар, үргүйдэл, болорын бүдэгшил, ургийн гаж хөгжил бий болж хүн амьтангүй дөрвөн гар таван нүдтэй төрөх гэх мэт асар олон таагүй зүйл үүснэ. Цацраг идэвх хүчтэй үед түлэгдэлт үүснэ.
Цацраг идэвхийн үзүүлдэг нөлөөг шаталвал
1 Зв цацраг идэвхийн нөлөөгөөр цусны найрлага алдагдана, хорт хавдар үүсэх эрсдэл огцом нэмэгдэнэ
2-5 Зв цацраг идэвхийн нөлөөгөөр хүний үс унаж, цусны цагаан эсийн хорт хавдар үүснэ
3 Зв цацраг идэвхид дайрагдсан хүмүүсийн 50 хувь нь сарын дотор янз бүрийн өвчнөөр нас бардаг.
Өндөр цацраг идэвхтэй байгалийн төрмөл газар гэж байдаг ч сүүлийн жилүүдэд уран, цацраг идэвхит бодисын олборлолт, боловсруулалт, ашиглалтыг дагасан өөрөөр хэлбэл хүний бий болгосон аюудлтай газрууд маш олон болжээ.
Асар өндөр цацраг идэвхтэй очоод огт хэрэггүй аймшигтай газруудын талаар товч сонирхуулъя.
Энэтхэг. Карунагаппалли дөхь Шүлтлэг элементийн олборлолт
Карунагаппалли нь Энэтхэгийн Керал мужийн Коллам тойрогт байдаг хот. Энд газрын ховор металлыг олборлодог. Эдгээр ховор металлудын зарим нь, ялангуяа монацит нь элэгдэл, бутралын явцад эргийн дагуух элс, голын лаг шавар болон хуримтлагджэээ. Энэ орчмын ерөнхий цацраг идэвх нь жилдээ 70 мЗв хүртдэг.
Франц, Парис хотын Форт Д"Обервильер (Fort d’Aubervilliers)
Форте Д"Обервильер цайзад цацраг идэвхт цацраг идэвхийг тодруулах сорил явуулахад маш өндөр гарсан байна. Энэ цайзад хадгалагдаж байгаа 61 савнаас цези-137, ради-226 цацраг идэвхит бодис элемент гарч ирсэн, мөн цайзын 60 куб метр газар нь цацраг идэвхээр бохирдсон байсныг илрүүлсэн.
Испани, Лос Барриос дахь хаягдал төмөр боловсруулах Ачеринокс үйлдвэр
Хаягдал төмөр хүлэээн авагчид цезий-137 агуулсан төмрийн хаягдлыг шалгалгүйгээр авсан байна. Улмаар хайлуулах үед хэвийн хэмжээнээс 1000 дахин өндөр цацраг идэвх бүхий үүл цацгдсан. Энэ үүлнээс үүдсэн цацраг идэвхий бохирдлыг Герман, Франц, Итали, Швейцарь, Австрид бүртгэсэн байдаг.
АНУ, Калифорни мужийн сими Валли дахь НАСА-ийн Санта Сусана хээрийн лаборатори
Сими Валли нэртэй жижигхэн хотод НАСА-ийн хээрийн лаборатори байрладагш бөгөөд цацраг идэвхит металлууд оролцсон хэд хэдэн түймрийн дараагаар ойролцоогоор 10 гаруй цөмийн реактор дээр доголдол үүсч цацраг идэвхит бодисоор хордсон.
ОХУ, Муслимово. Плутони олборлох "Маяк" үйлдвэр
1948 онд баригдсан плутони олборлох "Маяк" үйлдвэрээс болж, Орост Уралны нурууны өмнөд хэсэгт байрладаг Муслимово хотын иргэд цацраг идэвхиэр бохирдсон ундны усандаа хордсон байна. Ингэснээр тус хотод оршин суугчдын дунд хорт хавдар, архаг хууч, эрэмдэг төрөлтийн тоо олон болсон.
АНУ, Нью-Мексико мужийн Черч Рок дахь уран баяжуулах үйлдвэр
Америкийн энэ мужийн Черч Рок дахь үйлдвэр дээр осол гарах үеэр 1000 гаруй тонн цацраг идэвхт хатуу хаягдал, 352 043 куб метр цацраг идэвхт хүчиллэг овоолог шороо Пуэрко гол руу алдсан юм. Үүний улмаас орчны цацраг идэвхий хэмжээ хэвийнээс 7000 дахин нэмэгдсэн. Голын ус одоо ч аюултай хэвээр.
Украин, Краматорск хот, айлын байр
1989 онд өндөр цацраг идэвхит цезий-137-г агуулсан жижигхэн савыг Краматорск хотын орон сууцын бетонон ханан дотроос олжээ. Энэ савны гадарга нь жилд 18 Зв цацраг идэвх ялгаруулж байна. Үүнээс болж тус байранд амьдарч байсан зургаан хүн нас барж, 17 хүн эрэмдэг болжээ.
Хятад, Янжин
Хятадын Янжин тойрог нь элс шавах хольж хийсэн тоосгон байшин олонтой. Гэтэл тоосго хийхдээ ашиглаж абйсан элс нь монацит нэртэй шүлтлэг металл агуулдаг, энэ металл задрахдаа ради, актини, радон гэсэн цацраг идэвхит элемент болж хувирдаг. Тэдний нөлөөгөөр тус тойрог дахь хорт хавдрын өвчлөл бусад газраас эрс өндөр байдаг аж.
Иран, Рамсар дахь байгаалийн цацраг идэвхт бүс
Ираны Рамсар нутагт байгалийн гаралтай хамгийн өндөр цацраг идэвх бүхий бүсийн нэг нь байдаг. Рамсан дахь цацраг идэвхий хэмжээ жилдээ 250 мЗв хүрдэг.
Бразиль, Гуарапарийн цацраг идэвхит элс
Гуарапарийн элсэнд агуулагддаг байгалийн цацраг идэвхтэй монацит нэртэй элементийн нөлөөгөөр энэ орчмын элс нь жилд 175 мЗв хүртэл цацраг идэвх ялгаруулдаг.
Канад, Онтариогийн Скарборо хотын ороно сууцны дүүрэг
Онтарио мужийн Скарборо хотын Макклур орон сууцны дүүрэг бүр 1940-өөд онд цацраг идэвхид бохирдсон. Цацрагийн эх үүсвэр нь туршилтад ашиглах зорилгоо төмрийн хаягдлаас гаргаж авсан ради нэртэй цацраг идэвхит элемент.
Австрали, Паралын ундарга
Газар дороос гарч байгаа энэхүү ундаргын уснаас аль болох хол явдал өлзийтэй. Гүний ус нь гадарга руу явах замдаа уранаар баялаг чулуулаг дундуур урсдаг тул цацраг идэвхит радон болон ураныг газрын гадарга руу гаргадаг. Цацраг идэвх маш өндөр. Эрдэмтэд энэ ундаргыг тэрбум гаруй жилийн турш ийнхүү цацраг идэвхит бодисыг гадарга руу гаргаж байгаа гэдгийг тогтоожээ.
Бразиль, Цацраг туяа эмчилгээний төв Гояс
Цацраг эмчилгээний төв байсан эзэнгүй байшингаас хаягдал төмөр цуглуулагчид цацраг идэвхийн эх үүсвэрийг хулгайлж, тушаахын тулд хөрөөдөж эвдэлсний дараа цацраг идэвхид бохирдогджээ. Хүний тэнэглэл, шунал, мунхагаас үүдэлтэй энэ ослын улмаас хэдэн зуу, мянган хүн нас барсан байдаг. Одоо ч зарим газраа аминд халтай хэвээр.
АНУ, Колорадо мужийн Денверийн холбооны төв
Денверийн холбооны төвийг янз бүрийн хаягдалыг хадгалах орчим болгон ашиглагдаж байжээ. Хаягдлын дотор элдэв химийн бодис, цацраг идэвхээр бохирдсон материалууд байж. Улмаар хаягдлын янз бүрийн газар тараан булдаг байсны улмаас олон газар цацраг идэвхийн аюултай болжээ.
АНУ, Нью-Жерси муж, Берлингтон тойргийн Цэргийн нисэх хүчний Макгвайр бааз
2007 онд энэ цэргийн баазын Америкийн Байгаль орчныг хамгаалан агентлаг улсын хамгийн бохирдогдсон газрын нэг гэж мэдэгджээ. Бохирдуулсан зүйл нь цацраг идэвхит бодисууд. Цэвэрлэгээ явуулсан ч одоо хүртэл гүйцэд явуулж чадаагүй.
АНУ, Вашингтон муж, Хэнфордын цөмийн цогцолбор
Америкийн цөмийн хөтөлбөрийн салшгүй гэсэн байсан Хэнфордын цогцолбор нь Нагасаки, Хирошима дээр хаясан цөмийн бөмбөгний плутонийг үйлдвэрлэсэн юм. Плутони нь хэрэггүй болсон ч ихэнх нь тус цогцолборын газарт үлдэн гүнийн усыг хордуулжээ.
Газрын дундад тэнгис
ИТалийн мафийн толгойлдог компани нь Газрын дундад тэнгисийг цацраг идэвхит хаягдал хадгалах цэг болгон ашиглаж байжээ. Ийм хаягдлыг хадгалах, хаях нь маш өндөр зардалтай, ашиг ихтэй бизнес тул мафийнхэн хэдийн чухал үүрэг гүйцэтгэх болсон гэнэ. Газрын дунд тэнгисээр цацраг идэвхит болон онц хортой хаягдал ачсан 40 гаруй онгоц өнгөрдөг, замдаа ачааныхаа дийлэнхийг дундын бүсд хаядаг аж.
Сомали, Могадишо
Сомалийн нийслэл Могадишо орчмын далайн эргийн хараа хяналтгүй газрын мафийнхан цацраг идэвхит хаягдлын цэг болгон ашигладаг аж. Хамгийн ойролцоогоор энд 600 гаруй торх хортой бодис нууцаар булжээ. 2004 оны аймшигт цунамийн дараа булж далдалсан торхнууд ил гарч бөөн дуулиан айдас тарьж байв.
Орос, "Маяк" үйлдвэрлэлийн нэгдэл
"Маяк" нь олон жилийн тур асар том цөмийн цахилгаан станц байрладаг газар байлаа. Энд олон осол гарсан юм. Хамгийн анх 1957 онд болсон дэлбэрэлтийн улмаас 100 тонн цацраг идэвхт бодис алдагдаж асар том газрыг бохирдуулсан. үүнээс болж нийт 400 000 гаруй хүн өндөр цацраг идэвхийн бүсд амьдарч хордсон байдаг.
Их Британи, Селлифилд цогцолбор
Селифилд цогцолборыг цөмийн бөмбөгний плутони үйлдвэрлэхэд ашиглаж байгаад дараа нь хувьчлан зарсан байна. одоо энд байгаа нийт барилга байгууламжийн 70 гаруй хувь нь цацраг идэвхит туяанд хордсон. Жилдээ найман сая литр хортой хаягдал гаргадаг бөгөөд цацраг идэвхит туяанаас болж ойролцоо нь амьдардаг хүмүүсийн наслалт бага, өвчлөл өндөр байдаг аж.
ОХУ, Сибирийн химийн комбинат
Энэ комбинат нь дэлхийн хамгийн том химийн үйлдвэрүүдийн нэг. Ойр орчмоо байнга бохирдуулж байдаг 125 000 тонн хатуу хаягдал гаргаж байдаг. Түүнийг нь салхи, бороо идэн ойр орчимд тарааж хүн төдийгүй зэрлэг амьтадыг хордуулдаг болохыг судалгаагаар тогтоосон.
Казахстан Семипалатинскийн цөмийн туршилтын талбар
Казахстанд байдаг энэхүү талбарыг Зөвлөлтийн үед цөмийн дэлбэрэлт хийж туршихад ашиглаж байсан юм. Дэлхийд хамгийн олон удаа цөмийн дэлбэрэлт хийж байсан газар. Ойр орчимд нь амьдардаг 200 мянга гаруй хүн цацраг идэвхийн хордлого авсан.
Киргиз, Майлуу Суу дахь уулын олборлох химийн комбинат
Майлуу Суу нь дэлхийн хамгийн бохирлогдсон газрын нэг юм. Эндэхийн цацраг идэвхий түвшин аюултай өндөр байдаг бөгөөд шалтгаан нь хүн. Олборлолт, боловсруулалтын явцад энэ үйлдвэр нь жилдээ 1,96 сая куб метр цацраг идэвхит хаягдал гарган орчноо бохирдуулж байдаг.
Украин, Чернобыль
Одоо хүртэл Чернобыль хотыг тойрсон 30 км-ийн бүсэд хүн амьдардаггүй. Цахилгаан станц дээр гарсан ослын улмаас агаар мандалд цацагдсан цацраг идэвхит тоосонцрын хэмжээ Нагасаки, Хирошимагийн дэлбэрэлтийн үеийнхээс 100 дахин их байжээ. Үүний улмаас цацраг идэвх нь 6 000 000 гаруй хүнд нөлөөлж олон зуун мянган хүн нас барсан. Эрдэмтэтийн тооцоолсноор ойрын хугацаанд ахиад 40-93 мянган хүн нас барна.
Япон, Фүкүшима
Газар хөдлөлтийн улмаас Фүкүшимөгийн цахилгаан станц дээр гарсан осол нь хүн төрөлхтний түүхэнд хамгийн удаан үргэлжилж байгаа цөмийн осол юм.