Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

15 тэрбум долларын үнэтэй хиймэл арал


Гадаа зэврүүн,  байна. Иймд халуун дулаан, "Pearl-Qatar" буюу "Катар-Сувд" гэдэг нь Катарын нийслэл Дохагийн орчим хиймэл арал дээр байгуулагдсан элийт орон сууцны цогцолбор юм. Арал нь 4 км.кв. талбайтай, 32 км үргэлжилсэн эргийн зурвастай, зурвасын дагуулан олон тооны харш, элит орон сууц, зочид буудал, дэгүүр баригдсан.
 
2012 оны намар "Pearl-Qatar" арлын хүн ам 5000 хүрээд байсан. Арлын барилгын ажлыг 2015 жилд дуусгах бөгөөд түүнээс цааш арал дээр нийт 41 мянган хүн амьдарна гэж тооцжээ.

"Pearl-Qatar" нь Катарын хөгжүүлэх хамгийн нүсэр төслийн нэг. Энэ төслийн дагуу арал дээр гадаадын иргэдэд орд харш, тансаг сууц худалдан авах, өмчлөх эрх өгсөн гэдгээр  онцлог аж. Нэрний хувьд хиймэл арал байгуулсан далайн тэр хэсэгт хуучин сувд олборлодог компани байсан ийнхүү "Катар-Сувд" гэсэн нэр өгчээ. Арлын ерөнхий загвар ч сувдан зүүлт хэлбэртэй.

Энэ арал нь эргийн зурвас дагуу баригдсан хамгийн урд орон сууц, барилгын цогцолбортой. Эрэг дагуух байгууламжуудын нийт урт 3,5 км бөгөөд "La Croisette” гэдэг нэртэй. Эргийн дагуух цогцолбороор хэсч дэлхийн хамгийн алдартай брэндүүдийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой.

Арлын "Porto Arabia" дүүрэг нь үзэсгэлэнтэй лагуна /далайгаас хэсэг газраас таслагдсан нуур, тойром/ тойруулан байгуулсан олон айлын элит орон сууц 31 -ийг бариад байгаа. Мөн арал дээр ердийн гэсэн ангилалд багтах 400 гаруй байр, 6000 мянган зогсоолтой.

Арал дээрх дэлгүүрүүд нь "Giorgio Armani", "Hugo Boss", "Roberto Cavalli", "Elie Saab" зэрэг алдартай брэндүүдийн албан ёсны төлөөлөгчийн газрууд. Мөн олон тооны суваг, цэцэрлэгт хүрээлэн байгуулан Венецтэй төстэй дүүрэг барихаар төлөвлөж байгаа аж.

Энэ нүсэр төслийг дөнгөж төлөвлөөд байсан 2004 онд 2,5 тэрбум ам.долларын үнэтэй байсан бол арван жилийн дараа 2014 онд 15 тэрбумд хүрчээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан