Х.Цагаанбаатар тэргүүтэй манай жүдогийн тамирчид 2016 оны олимпын эрх цуглуулах энэ жилийн сүүлийн тэмцээн Токиогийн их дуулгад оролцсон. Энэ тэмцээний үеэр ССАЖЯ татан буугдсан мэдээ гарч, үүнээс улбаалан гадаадын тэмцээн уралдаанд явахад тамирчдаа төрөөс анхаарч, тусладаггүй талаар Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар өөрийн үзэл бодлоо фейсбүүк хуудсаараа дамжуулан ийн учирлажээ.
“Спорт бол ерселдеен. Ялж ялагддаг. Гэхдээ ямар ч тамирчин хvн ялахын тулд тэмцдэг юм. Ялагдах гэж хэзээ ч ерселддеггvй. Мэдээж алдаа оноо байгаа л байх. Алдаан дээрээ ажиллаад, суралцаад дараа дараагийн амжилтаа гаргах ёстой. Монгол Улсын хямралтай холбоотойгоор манай ихэнх тамирчин олимпын эрхийн оноогоо цуглуулах гээд зардлаа хувиасаа гаргаад, ах, эгч, найз нехдөөсөө гээд л гуйж тvvгээд тэмцээнд ирцгээсэн. Миний хувьд сvvлийн Казахстан, Узбекстан, Солонгос, Япон улсад зохион байгуулагдсан тэмцээнvvдэд хувийнхаа зардлаар явж байна. Жүдо бехийн холбооноос энэ жил залуу бөхчүүдээ дэмжээд, санхүүгийн боломжгүй бөхчүүдийнхээ зардлыг яаж ийгээд л гаргасан. Аливаа зvйл хэмжээ хязгаартай. Бид хувийн зардлаараа ирцгээсэн болохоор аль болох хямд буудал олж орсон. Жингээ vзvvлэх, тэмцээний заал руу явах зэрэгт нэг цаг зарцуулж, цvнхээ чирээд метрогоор явж байна. Энэ нь мэдээж тамирчин хvний сэтгэл санаанд нөлөөлж, бие ядрах шалтгаан болж байна. Хангалттай менгетей бол бусад орны тамирчид шиг албан ёсны буудалд нь буугаад автобус унаагаар явах л байсан. Зохион байгуулагчдад албан ёсны буудалд буугаагvй гэж шvvмжлvvлсэн. Биднийг тэмцээнд оролцуулахгvй гэсэн боловч, багш нар маань гуйж тэмцээнд орох эрхээ авлаа. Хүнд бэрх байгаа нь ганцхан энэ тэмцээн ч биш.
Амжилт гаргах гээд хувиараа тэмцээн уралдаанд оролцоод явдаг тамирчид бий. 2014 оны Азийн наадамд оролцсон зарим терлийн тамирчин хувиараа зардлаа олоод явцгаасан. Зарим тамирчид нь байр хоолны менгее еерсдеесее гаргасан. ССАЖЯ тесвийн тодотголоор менге орж ирэхээр буцааж олгоно гэсэн боловч едийг болтол байхгvй. Одоо тэр яам нь татан буугдчихлаа. Яах юм бvv мэд. Бодит байдал ийм л байна. Тамирчдаа ялагдахаар битгий муулж бай, сэтгэл санааны дарамт их ирдэг юм. Мэдээж алдаагаа багш дасгалжуулагч нартайгаа ярилцаж тvvн дээрээ дvгнэлт хийж ажиллаж л байгаа. Амжилтын телее тэмvvлж л яваа хvмvvс” хэмээн бичжээ.