Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө
“Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно
Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна
“Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа
Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Ургамал хамгааллын бодис импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ
Алтны үнэ түүхэндээ анх удаа 3000 ам.долларын босго даваад байна
SocialPay болон SocialPay Junior аппликэйшн “Customer Experience Award” шагнал хүртлээ
Онцгой байдлын байгууллагаас долоон хурандаа цолтон төрлөө
Ухаалаг шийдэл, зоригтой алхам
... Нэгдүгээрт: Энэ эвсэл холбоодын тавьж байгаа нэг гол шаардлага бол МАХН-ын онц их хурлыг зарлан хуралдуулах саналыг Намын Төв Хорооны одоо болох бүгд хуралд оруулж хэлэлцүүлэх асуудал юм. Энэ асуудлаар өчигдөр тодорхой ярилцсан. Өнөөдөр улс орны улс төрийн байдал ийм эгзэгтэй болсон учраас намын онц их хурлыг зарлан хуралдуулах тухай асуудлыг Намын Төв Хорооны Улс Төрийн Товчоо авч үзэж байна.
Бид энэ сарын 12-нд хуралдах Намын Төв Хорооны ээлжит бүгд хурлаар энэ онд намын онц их хурлыг хуралдуулах тухай асуудлыг зориуд санал болгон оруулах болно. Бүгд хурал энэ асуудлыг бүрэн хүлээж авна гэдэгт итгэж байна. Энэ онц их хурал намын одоогийн дээд удирдлагын бүрэлдэхүүнийг шинэчлэх ёстой.
... Хоёрдугаарт: одоо болох бүгд хуралд Намын Төв Хорооны Улс Төрийн Товчоо бүрэлдэхүүнээрээ огцрох саналаа оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Гэхдээ энэ бол зөвхөн Улс төрийн Товчооны санал. Энэ саналыг бүгд хурал шийдэх ёстой. Бүгд хурал нэгэнт улс орны амьдралд болж байгаа ийм үйл явцыг харгалзан үзэж энэ асуудлыг нааштай хүлээж авна байх гэж бид найдаж байна. Энэ дашрамд хэлэхэд Намын Төв Хорооны гишүүд, Төв шалган байцаах комиссын гишүүд энэ нэвтрүүлгийг үзэж байгаа байх гэж бодож байна. Энэ талаар санал бодлоо бэлтгэж ирэх байх гэж бодож байна. Бид одоо аймаг, хотын намын хороодод бас энэ тухай мэдэгдэж байна. Улстөрийн Товчоо ийнхүү огцорч шинэ товчоог сонгох нь намын одоогийн удирдлагын бүрэлдэхүүнийг шинэчилж байгаа хэрэг юм. Энэ бүрэлдэхүүн шинэ бүрэлдэхүүн байх нь мэдээж. Чухам ямар бүрэлдэхүүн сонгогдох нь бүгд хурлын дараа тодорхой болно.
... Гуравдугаарт: Одоогийн Ардын Их Хурлыг бүрэлдэхүүнээр нь тарааж, ардын түр хурал байгуулах тухай саналыг эвсэл, холбоодынхон тавьж байна. Энэ асуудал бол Үндсэн хуулийн дагуу шийдэгдэх асуудал. Ийм учраас одоогийн байгаа Ардын Их Хурлыг тараах, оронд нь ардын түр хурал байгуулах тухай асуудлыг энэ удаагийн Ардын Их Хурлын чуулган ч шийдэхгүй, гагцхүү сонгогчид, манай хөдөлмөрчид л шийдэх асуудал. Тийм учраас Ардын Их Хурлын Тэргүүлэгчид энэ асуудлыг авч үзээд, нэгэнт манай хөдөлмөрчдийн нэг хэсэг нь, тухайлбал ардчилсан эвсэл хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүс ийм шаардлага тавьж байгаа болохоор анхааралдаа авах нь зүйтэй гэж үзлээ. Бид үүнийг хууль зүйн зохих журмаар нь шийдэх ёстой гэж бодож байна. Үүнтэй холбогдож манай Үндсэн хуулийг шинэчлэх, төрийн зохион байгуулалтыг шинэчлэх тухай асуудал гарч байна. Эцэст нь МоАХ болон АСХ, бусад эвсэл, холбоодын хөдөлгөөн оролцож байгаа бүх хүмүүст хандан хэлэхэд бидний эдгээр саналыг харгалзан үзэж Улаанбаатар хотод болон бусад газарт өргөн хэмжээтэйгээр зохион байгуулж байгаа ч жагсаал, цуглаан ялангуяа өлсгөлөн зарлаж байгаагаа зогсоох, ард түмнийхээ амгалан тайван байдал, өөрсдийнхөө ажил төрлийг бодож, улс орныхоо хэвийн тогтвортой амьдралыг хангах үүднээс хандахыг уриалж байна. Ерөөсөө бид хоёрхон сая хүнийхээ эв нэгдлийг хангаж хойч үеийнхэндээ сайн өв уламжлал үлдээх үүднээс асуудалд хандах нь зүйтэй гэж бодож байна. Өнгөрсөн үеийн дутагдлыг шүүмжлэх, үүний хор уршгийг таслан арилгах талаар бид бүрэн санал нэгтэй байна. Ингээд хөдөлмөрчид та бүхэнд дахин хэлэхэд улс орныхоо улс төрийн тогтвортой байдлыг хангахад их хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Олон аймаг хотоос, Улаанбаатар хотын районуудаас хөдөлмөрчдөөс, намын гишүүдээс өдий төдий бичиг цахилгаан ирж сэтгэл түгшсэн энэ байдлыг зогсоох талаар эдгээр залуучуудтай яриа хэлэлцээр хийж, харилцан ойлголцож улс үндэстнийхээ нэгдлийг хамгаалья гэсэн сэтгэгдлээ илэрхийлж байна. Бид энэ бүхэнд баяртай байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.
Ардчилсан хүчнүүдийн шаардлагыг эрх баригчид үл тоомсорлож, “Онц байдал” тогтоон, цэрэг цагдаа, зэр зэвсэг хөдөлгөх дээрээ тулж байсан энэ үед Монгол улсын тэргүүн байсан БНМАУ-ын Ардын Их хурын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Жамбын Батмөнх ард түмэндээ хандан үг хэлж Ардчилсан хүчнүүдийн шаардлагыг хүлээн авч, асуудлыг хурцатгахгүй, эв зүйгээр үг хэлээ олон шийдэхээ хэлсэн нь Монгол дахь Ардчилсан хувьсгал мөргөлдөөн, эмх замбараагүй байдал болж цус урсгахгүйгээр тайван болж өрнөх, улмаар үр дүнд хүрэх нөхцөл бүрдүүлсэн юм. Ж.Батмөнхийн улстөрийн энэ ухаалаг шийдвэр Монголын ардчиллын түүхэнд тод ул мөрөө үлдээсэн юм.
Ж.БАТМӨНХИЙН МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ХАНДАЖ
РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР ХЭЛСЭН ҮГ
1990.03.09.
РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР ХЭЛСЭН ҮГ
1990.03.09.
... Нэгдүгээрт: Энэ эвсэл холбоодын тавьж байгаа нэг гол шаардлага бол МАХН-ын онц их хурлыг зарлан хуралдуулах саналыг Намын Төв Хорооны одоо болох бүгд хуралд оруулж хэлэлцүүлэх асуудал юм. Энэ асуудлаар өчигдөр тодорхой ярилцсан. Өнөөдөр улс орны улс төрийн байдал ийм эгзэгтэй болсон учраас намын онц их хурлыг зарлан хуралдуулах тухай асуудлыг Намын Төв Хорооны Улс Төрийн Товчоо авч үзэж байна.
Бид энэ сарын 12-нд хуралдах Намын Төв Хорооны ээлжит бүгд хурлаар энэ онд намын онц их хурлыг хуралдуулах тухай асуудлыг зориуд санал болгон оруулах болно. Бүгд хурал энэ асуудлыг бүрэн хүлээж авна гэдэгт итгэж байна. Энэ онц их хурал намын одоогийн дээд удирдлагын бүрэлдэхүүнийг шинэчлэх ёстой.
... Хоёрдугаарт: одоо болох бүгд хуралд Намын Төв Хорооны Улс Төрийн Товчоо бүрэлдэхүүнээрээ огцрох саналаа оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Гэхдээ энэ бол зөвхөн Улс төрийн Товчооны санал. Энэ саналыг бүгд хурал шийдэх ёстой. Бүгд хурал нэгэнт улс орны амьдралд болж байгаа ийм үйл явцыг харгалзан үзэж энэ асуудлыг нааштай хүлээж авна байх гэж бид найдаж байна. Энэ дашрамд хэлэхэд Намын Төв Хорооны гишүүд, Төв шалган байцаах комиссын гишүүд энэ нэвтрүүлгийг үзэж байгаа байх гэж бодож байна. Энэ талаар санал бодлоо бэлтгэж ирэх байх гэж бодож байна. Бид одоо аймаг, хотын намын хороодод бас энэ тухай мэдэгдэж байна. Улстөрийн Товчоо ийнхүү огцорч шинэ товчоог сонгох нь намын одоогийн удирдлагын бүрэлдэхүүнийг шинэчилж байгаа хэрэг юм. Энэ бүрэлдэхүүн шинэ бүрэлдэхүүн байх нь мэдээж. Чухам ямар бүрэлдэхүүн сонгогдох нь бүгд хурлын дараа тодорхой болно.
... Гуравдугаарт: Одоогийн Ардын Их Хурлыг бүрэлдэхүүнээр нь тарааж, ардын түр хурал байгуулах тухай саналыг эвсэл, холбоодынхон тавьж байна. Энэ асуудал бол Үндсэн хуулийн дагуу шийдэгдэх асуудал. Ийм учраас одоогийн байгаа Ардын Их Хурлыг тараах, оронд нь ардын түр хурал байгуулах тухай асуудлыг энэ удаагийн Ардын Их Хурлын чуулган ч шийдэхгүй, гагцхүү сонгогчид, манай хөдөлмөрчид л шийдэх асуудал. Тийм учраас Ардын Их Хурлын Тэргүүлэгчид энэ асуудлыг авч үзээд, нэгэнт манай хөдөлмөрчдийн нэг хэсэг нь, тухайлбал ардчилсан эвсэл хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүс ийм шаардлага тавьж байгаа болохоор анхааралдаа авах нь зүйтэй гэж үзлээ. Бид үүнийг хууль зүйн зохих журмаар нь шийдэх ёстой гэж бодож байна. Үүнтэй холбогдож манай Үндсэн хуулийг шинэчлэх, төрийн зохион байгуулалтыг шинэчлэх тухай асуудал гарч байна. Эцэст нь МоАХ болон АСХ, бусад эвсэл, холбоодын хөдөлгөөн оролцож байгаа бүх хүмүүст хандан хэлэхэд бидний эдгээр саналыг харгалзан үзэж Улаанбаатар хотод болон бусад газарт өргөн хэмжээтэйгээр зохион байгуулж байгаа ч жагсаал, цуглаан ялангуяа өлсгөлөн зарлаж байгаагаа зогсоох, ард түмнийхээ амгалан тайван байдал, өөрсдийнхөө ажил төрлийг бодож, улс орныхоо хэвийн тогтвортой амьдралыг хангах үүднээс хандахыг уриалж байна. Ерөөсөө бид хоёрхон сая хүнийхээ эв нэгдлийг хангаж хойч үеийнхэндээ сайн өв уламжлал үлдээх үүднээс асуудалд хандах нь зүйтэй гэж бодож байна. Өнгөрсөн үеийн дутагдлыг шүүмжлэх, үүний хор уршгийг таслан арилгах талаар бид бүрэн санал нэгтэй байна. Ингээд хөдөлмөрчид та бүхэнд дахин хэлэхэд улс орныхоо улс төрийн тогтвортой байдлыг хангахад их хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Олон аймаг хотоос, Улаанбаатар хотын районуудаас хөдөлмөрчдөөс, намын гишүүдээс өдий төдий бичиг цахилгаан ирж сэтгэл түгшсэн энэ байдлыг зогсоох талаар эдгээр залуучуудтай яриа хэлэлцээр хийж, харилцан ойлголцож улс үндэстнийхээ нэгдлийг хамгаалья гэсэн сэтгэгдлээ илэрхийлж байна. Бид энэ бүхэнд баяртай байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.
Бэлтгэсэн Х.ӨЛЗИЙБАЯР
0 Сэтгэгдэл