Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөрөнгийн бирж сэтгүүлчидтэй хамтран ажиллана

Монголын хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб Хөрөнгийн биржтэй хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.

Тус клубын гишүүд цан цохисноор Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжааг эхлүүлсэн юм. Зөвхөн төрийн өмчийн хувьчлал хийдэг гэсэн ойлголтыг Хөрөнгийн бирж 2005 онд ардаа орхиж дэлхийн зах зээлийн зарчмаар жинхэнэ утгаар ажиллах суурийг тавьжээ. Санхүүгийн зах зээл гэсэн нэг хөлөөр бус тэнцвэртэй байдлыг хангах иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоог Хөрөнгийн биржийн арилжаанд татан оролцуулах, тэдний итгэлийг нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийнхэн чухал үүрэгтэйг Хөрөнгийн биржийн удирдлагууд онцлов. Ингэснээр сэтгүүлчид эдийн засагт жин дарах Хөрөнгийн зах зах зээлийг олон нийтэд сурталчлан таниулах үүрэг хүлээх нь ээ.

Монголын Хөрөнгийн биржийн дэд захиралын үүрэг гүйцэтгэгч Б.Чингүнжав хэлэхдээ, “Монголын хөрөнгийн зах зээлд хувьцаа эзэмшигчдийн 8 хувийг иргэд эзэлж байна. Гэтэл АНУ-ын насанд хүрэгчдийн 50 хувь нь хувьцаа эзэмшдэг байх жишээтэй. Энэ бол баялгийн тэгш хуваарилалт хэрхэн иргэн бүрт үнэт цаасаар дамжин хүртэж болдгийг харуулж байгаа хэрэг юм” гэв.

Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцах нэг цагийн хугацаанд 4.9 сая төгрөгийн орлого төвлөрчээ. Тодруулбал Багануур ХК-ийн 12 ширхэг хувьцаа зарагдаж бусад компаниас 6.09 хувийн өсөлтийг үзүүлсэн бол Баянгол зочид буудал компанийн хувьцаа 1.7 сая төгрөгөөр зарагдаж үнийн дүнгээрээ арилжаанд тэргүүлж байв. 2005 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Монголын Хөрөнгийн бирж 58.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж ДНБ-ийн 20 хувийг эзэлжээ. Өнөөдрийн байдлаар Хөрөнгийн биржид аж үйлдвэр уул уурхайн компаниудын оролцоо идэвхтэй байгаа бол боловсрол эрүүл мэнд соёл урлаг хэвлэл мэдээллийн салбарт хувьцаа гаргасан нэг ч тохиолдол байхгүй байгааг албаныхан хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан