Харь гарагийнхан байдаг үгүй талаарх маргаан үе үе намжиж, үе үе гаарч тасралтгүй явсаар. үгүйсгэгчид нь хар гарагийнхан үнэхээр байдаг байсан бол 4 тэрбум гаруй жил үргэлжилж байгаа дэлхийн түүхэнд ядаж ганц хоёр удаа ч болов айлчилсан байх ёстой. Тэр айлчлалынх нь ул мөр гэж үлдсэн байх ёстой гэнэ. Харин нотлогчид нь үнэхээр тийм ул мөр хангалттай их байна гэдэг.
Наад захын жишээ нь энд байгаа хад, сүмийн зураг, зоосон мөнгө. Тэр зуу, бүр мянган жилийн тэртээ компьютер график энэ тэр байсан биш хүн байхгүй юмыг байгаа мэт харагдуулах боломжгүй байсан. Иймд тэр үеийн хүмүүс зөвхөн өөрийн нүдээр, бодитоор үзэж харсан зүйлээ л зурдаг байсан. Тэгэхээр энэ олон нисдэг таваг, сансрыг баг шиг зүйл өмссөн хүмүүсийн олон баримал, зургийг өөрсдөө бодож олоогүй харин жинхэнэ бодитоор үзэж харсан тул зурсан хэрэг.
Та өөрөө ч анхааралтай ажиглаад үзээрэй. Египетийн сүмийн ханан дээрх нисдэг тэрэг, шумбагч завь онгоцны зургийг жишээлбэл өөрөөр яаж тайлбарлах вэ? Эртний Египетчүүдэд ийм технологи байгаагүй, байх боломж ч үгүй. Тэгвэл эднийг хаа нэгтээ харсан болохоор л сийлсэн хэрэг. Үгүйсгэгчид нь эдгээр зураг нь нисдэг тэрэг, шумбагч завь биш харин огт өөр утга агуулсан ердийн нэг дүрс үсэг төдий гэдэг ч ямар утгатай дүрс үсгийг одоо хүртэл тайлбарлаж чадаагүй л байна. Иймэрхүү жишээ асар олон.