Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийнхээ амьдралыг эрс өөрчилсөн таван настай охин


Солонгосын ердөө таван настай энэ охин интернетийн жинхэнэ од болж байна. Түүний Instagram-д хандагчдын тоо хэдийнээ холливудын жүжигчин Камерон Диазынхтай зэрэгцэж очжээ. Хэдийгээр тэрээр алдартай жүжигчин биш ч гэлээ түүний дож маяг, тансаглал нь олны  сонирхлыг ийн татсан хэрэг.

Түүний камерын өмнө байгаа байдал, биеэ авч яваа нь ийм байж болох ч мэргэжилтнүүд яагаад яг энэ охин ингэж алдаршиж байгааг тайлаагүй байна.

Эцэг эх нь эхлээд Instagram-д ерийн л зургийг нь оруулж байсан бол заримдаа олонд түгсэн дуу дуу дулж байгаа бичлэгийг нь оруулдаг болжээ.

Ээжийнх нь хэлснээр бол охин гойд авьяасгүй, тэгсэн атлаа хүмүүс ингэж сонирхоод байгаа нь тайлагдашгүй асуудал гэнэ.

Хамгийн гол нь охин биеэ авч явах талаараа л олны анхаарлыг илүүтэй татаад байгаа бололтой гэж аав ээж нь ярьж байна.

Уг нь эднийх Солонгосын Пусан хотын нэг жижигхэн байшинд амьдардаг жирийн л нэг айл.

Охины Instagram одоо нэг сая 150 мянган дагалдагчтай болоод байна. Зарим нь “Чамайг би өөрийнхөө хүүхдээс ч илүү хайрлаж байна” гэж бичжээ.

Охин алдаршиж эхлэнгүүтээ л өөрийнхөө шүтэн бишрэгчээс бэлэг авч эхэлсэн гэнэ. Гэхдээ тэр Louis Vuitton цүнх, гоо сайхны үнэтэй хэрэгсэл, зүүлт зэргийг хараахан авч төвдөөгүй гэнэ.

Охин одоо Rolls Royce и Ferrarii зэрэг тансаг машинуудын өмнө зургаа татуулдаг болжээ.

Түүнд Ойрхи Дорнод, Арабын нэгдсэн эмиратын баян шейхүүд бичиж бизнес ангиллын судлаар нисэх тасалбар, таван одтой буудалд байрлах санал ирүүлдэг гэнэ.

Ялангуяа Breanna Ойрхи дорнод, Дубайд бүр дуулиан болж байна

Түүнд бүр Дубайн телевизэд хувийн  шоу хөтөлбөртэй болох санал ч ирсэн гэнэ.
Тавхан настай охин гэр бүлийнхээ амьдралыг ийн бүрмөсөн өөрчилжээ. Тэрээр 34 настай аав Junghyuna, 27 настай ээж Жаклин, долоон настай ах Брэкстонтойгоо амьдардаг.

Одоо эдний гэр бүлийнхэн Арабын нэгдсэн эмиратад амьдрахаар шийдэж байгаа юм байна. Тэд Солонгосын фирмд ажиллахаа больж Дубайд баян ивээн тэтгэгчийнхээ ачаар амьдарч, лалын шашинтан болоод  араб хэл сурч байна.

Интернетийн олон хэрэглэгч эцэг эх нь баяжихын тулд охиноо ашиглаж байна гэж байгаа ч тэд охин маань өөртөө таалагдсан зүйлээ хийж байгаа болохоор юуг ч хориглохгүй гэдэг байна.

0 Сэтгэгдэл
Huurhun yumbe yasan tgd ter ug usge zow bicheech yun ***** doromjlod bga ***** we
Dubain bayan shah tordoj tom bolgoj baigaad yu yaah gej bhgui yu muhahaha
TUILSHIRSAN SOLIOROL...
aliin shashin gene shuuuuu
үүү нана ийм хөөрхөн охиныг хайрлахгүй л яаахуу
үүү нана ийм хөөрхөн охиныг хайрлахгүй л яаахуу
Хамгийн их уншсан