Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Британи эмэгтэйг сексийн үеэр хашгирахыг нь шүүх хоригложээ


Британийн Сандерлендийн эмэгтэй Кэролайн Картурайтыг сексийн үеэр хашгирахыг нь шүүх албан ёсоор хирогложээ.
53 настай энэ эмэгтэй өөрийн нөхөр Сттивтэй секс хийх үедээ хэт чанга хашгирдагаас хөршүүд нь бухимдаж цагдаад 30 удаа гомдол гаргаж өргөдөл өгсөн гэнэ. Цагдаагийнхан ч удаа дараа ирж сексийн үеэрээ хэт чанга хашгирч өрөөл бусдын амгалан байдлыг алдагдуулахгүй байхыг шаардаж байж.
Ийнхүү таван удаа анхааруулга өгсний эцэст шүүхийн шийдвэр гарч бүсгүйг шүүхийн шийдвэр биелүүлэхгүй бол тэнсэн харгалзах ял өгнө гэжээ.

Харин бүсгүй энэ талаар огт өөрчлөгдсөнгүй. Кэролайн Картурайт “Би өөрийнхөө гэрт, өөрийнхөө 38 жил ханилсан нөхөртэйгээ секс хийхдээ эрх чөлөөгөө ингэж хориулж байгааг ердөө ойлгохгүй байна. Үүнээс ч дор юм байдаг шүү дээ” гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан