Хүний өдөр тутмын амьдралыг илүү тухтай, тохьтой болгож байдаг түм, буман зүйл байх. Даанч заримынх нь талаар бид огт мэддэггүй. Бидний сайн мэддэггүй эсвэл огт харж байгаагүй ч амьдралыг илүү тухтай, тохилог болгодог зарим зүйлсийг танд сонирхуулж байна. Эдний заримыг нь үйлдвэрлээд зарвал бодит ашиг олох боломжтой гэж санагдах юм. Амьдралд хэрэгжүүлээд борлуулахаар бол хэлээрэй, манай сайт дэмжинэ шүү. Зарим зүйлс өнгөц харахад инээдтэй, "Ийм юм зарагдах уу" гэсэн бодол төрүүлж байж болох.Гэвч одоо бидний өдөр тутмын хэрэглээ болсон олон зүйлсийг анх гарч ирэхэд нь хүмүүс "Ийм юм зарагдах уу? Хэн үүнийг тоож авах юм бэ?" гэсэн сэтгэгдэл төрүүлж байсныг хэлэх хэрэгтэй.
Шүршүүрийн толгой. Энэ толгой нь толин гадаргуйтай, харах өнцгийг өөрчилж болдог хийцтэй. Шүршүүрт орж байхдаа толь ашиглалгүйгээр сахал хусах боломж олгодог.
Юүдэнтэй үүргэвч.Ийм үүргэвч хийвэл хүүхдүүд авна л гэх байх даа.
Бид машиных, гэрийнх, гаражных, ажлынх, хашааных гээд нэг гархинд нэг зэрэг олон түлхүүр зүүж явдаг. Үүнээс болоод заримдаа хэрэгтэй түлхүүрээ олох гэж мунгинадаг. Ингэж мунгинахгүйн тулд түлхүүрийн толгойг ийм байдлаар хийгээд хараад л ялгахад амар болгож болмоор. Эсвэл түлхүүрийн толгойд угладаг, суулгаж болдог иймэрхүү зорулалтыг нь харуулсан резинэн бэлдэц хийж болох юм.
Тайлбар хэрэггүй байх.
Эвлүүлдэг уртасгагч
Хүн өөрийн хэрэгцээнд таарсан шаардлагатай тооны оролт бүхий уртасгагч угсарч болохоос гадна оролт болгон дурын чигт эргэдэг.
Хальж урссаныг цуглуулдаг аяга. Ийм аягатай байсан цагт ширээн дээр нойтон толбо үлдэнэ гэж айлтгүй.
Зогсоол дээр сул зай байгааг харуулсан гэрэлтүүлэг.
Сагсан бөмбөгийн самбартай хогийн сав.Хогийн саванд хүрэхээс залхуурч алсаас шиддэг хүмүүст.
Скоч. Ямар хэрэгтэйг нь дараагийн зураг дээр харуулав.
Бөмбөлөг хийж дүүргэсэн кино театрын зөөлөн диван.
Эд зүйлийн өнгийг сканнердаж таньдаг үзэг.
Эвхдэг дуулга.
USB оролттой залгуур.
Тайлбар хэрэггүй байх.
Жимсний ясыг авдаг хэрэгсэл.
Тайлбар хэрэггүй байх.
Өрөөг тохь тухтай болгох талаас маргаантай ч зугаатай харагдуулах нь гарцаагүй.
Гэдсээрээ хэвтэх дуртай хүмүүст.
Яагаад байж болохгүй гэж.
Тайлбар хэрэггүй байх.
Олон хүн цугладаг айл, эсвэл олуул нар салхинд гарахад илүүдэхгүй байх.
Нохоо муурны идүүр хөглөрөөд байхгүй амар.
Ийм ваар ямар ч байсан тагтан дээрэээс унахгүй.