Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
ТАРВАГА ЯАГААД ДӨРВӨН ХУРУУТАЙ БОЛОВ?


БЯЦХАН УНШИГЧДАДАА

Эрьд балар цагт ганц хүүтэй нэгэн хаан, хүүгээ хүнээс нуугаад ердөө үзүүлдэггүй байжээ. Харин нутгийн албатуудын хүүхдүүдийг ээлж дараагаар дуудан аваачаад хүүгээ харуулдаг боловч тэд гэртээ буцаж очдоггүй юмсанжээ. Энэ жигтэй явдлыг хүн бүхэн дуулж ихэд гайхдаг байжээ. Тэр нутагт ганцхан охинтой нэг эмгэн байж гэнэ. Гэтэл тэр эмгэний охин хааны хүүг харахээлж болжээ. Эх нь охиноо хааныд хүргэж өгөхдөө “Хааны хүүг харж байхдаа идээрэй” гэж өөрийнхөөхөхний сүүгээр хийсэн ааруул өгчээ. Охин хааны хүүг өдөр шөнөгүй бөөцийлөн суухдаа ихэд айсан боловч өлсөхийн эрхэнд ээжийнхээ өгсөн ааруулыг идэж гэнэ. Гэтэл хааны хүү баахан харж байгаад “Чи юу идээ вэ? Надад өгөөч?” гэхэд охин ааруулаасаа өгчээ. Хүү ааруулын амтыг үзээд “Ийм сайхан амттай юм хаана байна? Надад олж өгөөч?” гэж гэнэ. “Миний ээж хийдэг юм” гэхэд “Чи олж авчирч аль? Харин намайг битгий хүнд хэлээрэй. Аргагүй хэлэх болбол тарваганынүхэнд бархираарай” гэж гуйж гэнэ. Охин гэртээ харьжээ. Нутгийн хүмүүс тэр охиныг хүрээд ирсэнд ихэд гайхаж түүнээс элдвээр шалгаасан боловч юу ч олж дуулсангүй. Гэсэн ч охин томоогүйтэж хээр гараад тарваганы нүхэнд “Хааны хүү их муухай, үхэр шиг эвэртэй, зэрлэг гахай шиг соёотой юм” гэж хашхирахад замаар явсан хүмүүс дуулчихжээ. Түүнээс хойш хааны албат нар хүүхдээ явуулж хааны хүүг харуулахаа больжээ. Хаан уурлаж тэр үгийг хэн хэлснийг мөшгөхөд талын тарвага хэлсэн болж таарчээ. Хаан тэр тарвагыг амьдаар нь авчруулаад таван хурууных нь нэгийг тас хавчуулжээ. Түүнээс хойш тарвага дөрвөн хуруутай болсон юм гэдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан