Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ Ургамал хамгааллын бодис импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ
Энхийг сахиулагчдыг Төрийн одон медалиар шагнав

Афганистан улсын Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчний ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол улсын энхийг сахиулагчдыг төрийн одон медалиар шагналаа.

Монгол улсын  БХЯ, ЗХЖШ-т Афганистан улсын  Херат муж дахь  “Эвслийн  цэргийн хүчин”-ий  бүсийн Командлалын бүрэлдэхүүнд  Агаарын цэргийн хүчний Шиндан баазын аюулгүй байдлыг хангаж 7 сарын хугацаанд үүргээ нэр төртэй  гүйцэтгэсэн  Монгол улсын Зэвсэгт хүчний 10-р ээлж, Нисдэг тэрэг, техник засвар үйлчилгээний сургалтын бүлгийн 8-р ээлжнйи 137 энхийг сахиулагчдын  багийн захирагч хурандаа Д. Өлзийбаярыг “Цэргийн гавьяаны  одон”-оор,  хошууч Л. Цэрэгбаярыг “Цэргийн хүндэт медаль”-иар , дэслэгч Б. Мөнх-Эрдэнэ, Б. Баяржаргал нарын 48 цэргийн албан хаагчийг “ Энхийн төлөө” медалиар,   Даслэгч Д. Олонхүү, ахлагч Э. Батсайхан нарын 38 цэргийн албан хаагчийг  “Афганистан энхийн төлөө”  хүндэт тэмдгээр, сургагч ахлагч Б. Осор, ахлах ахлагч Э. Төрмөнх нарын 49 цэргийн албан хаагчийг  “Афганистан энхийн төлөө 2”  хүндэт тэмдгээр тус тус шагнаж урамшууллаа. Шагнах ёслолын үеэр ЗХЖШ-ын дарга Ц. Бямбажав 1998 оноос хойш манай зэвсэгт хүчний энхийг сахиулагч дайчид 10 ээлжээр  Афганистан, өмнөд Судан,  хойд Судан зэрэг Ази, Африкийн олон оронд аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчний ажиллагаанд оролцон хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэнийг онцлон тэмдэглэлээ. Эболла вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол улсын засгийн газар, Монгол улсын ҮАБЗ-ийн гаргасан шийдвэрийн хүрээнд Африк тив тэр тусмаа Судан улсад үүрэг гүйцэтгээд ирж байгаа цэргийн албан хаагчдыг эх нутагтаа ирсэн даруйд нь цэргийн амралтанд байрлуулж, цэргийн эмнэлэг ХӨСҮТ-тэй хамтран 14 хоногийн хугацаатай эмнэлгийн бүх шинжилгээнд хамруулсны дараа ар гэрт нь хариулах аж..

 Мөн тус бие бүрэлдэхүүний захирагч Д. Өлзийбаяр Монгол дайчдын бие бялдар хаана ч дасан зохицдог ба олон улсын баазын хүрээнд болдог тэмцээн уралдаанд байнга дээгүүр байр эзэлдэг байсан талаар ярив.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан