Жил болгон зах зээлийн хуулиар олон брэнд болгож бас шинээр үүсч байдаг. Ингэхдээ заримд брэнд нь тогтворгүй байдал, санхүү доройгоос болж хаалгаа барьдаг бол өөр зарим нь илүү том компанийн нэг хэсэг болж байдаг.
"24/7 Wall St" сонин дараа жил дуусахаас өмнө үгүй болж магадгүй 9 америк брэндийг тодруулжээ. Энэ рейтингт итгэх эсэх нь хувийн хэрэг ч энэ рейтингт багтаа дараа жил уусч, эсвэл үгүй болно гэсэн олон компани яг тооцсоны дагуу нь болсон тул хөрөнгө оруулагчид ихэд сонирходог.
АНУ-ын жижиг худалдааны зах зээлд багагүй асуудалтай тулгарсан хэд хэдэн компани зэрэг үйл ажиллагаа явуулдаг тул тэд дампуурахгүйн тулд илүү түрэмгий, илүү ухаалаг, илүү тооцоотой бусад компанитай нэгдэхээс өөр аргагүй болно гэж үзжээ.
"Lululemon Athletica Inc." ба "Aeropostale Inc."
"Lululemon Athletica Inc.", "Aeropostale Inc." хоёр дараа жил үгүй болж таарах магадлал хамгийн өндөр. Учир нь жижглэн худалдааны хоёр дэлгүүр нь маш өндөр өрсөлдөөнтэй оронд зайд үйл ажиллагаа явуулдаг.
Жишээлэхэд, "Lululemon" гэхэд л биеийн тамир ба спорт тоглоомын хэсэгт "Nike" гэсэн үлэмж биетэнтэй өрсөлдөгг. Гэтэл "Nike" маш түрэмгий арга хэрэглэн өрсөлддөг гэдгээрээ зартай. "Aeropostale" брэндийн өсвөр насныханд зориулсан хувцас нь өртөгөөрөө "Forever 21" эсвэл "H&M" гэх мэт брэндүүдийн адил төрлийн хувцаснаас хамагүй өндөр байна.
"Time Warner Cable Inc." ба "DirecTV"
Өргөн зурвастай интернэтийн салбарт компаниуд нэгдэж, нийлж байгааг даган цөөнгүй тооны компаниуд үгүй болно.
"Time Warner Cable Inc." компанийг "Comcast Corp." компанид зарах бол "DirecTV" нь "AT&T Inc." компанийг худалдаж авна. Эдгээр наймаа нь америкийн ТВ ба интернэт холболтын компаниудын нийлэлтийн нэг жишээ. Үүнийг дагаад зах зээл дээрх хувиа нэмэгдүүлэхийг хүссэн ТВ ба харилцаа холбооны компаниуд нь кабелийн ТВ-үүдийн эзэлж байгаа хувиас таслаж авахын тулд өөрийн гэсэн сүлжээг байгуулах боломжтой болж байгаа юм. Гэхдээ бэлэн бизнес худалдаж авах нь шинээр бий болгосноос хамаагүй хямд, хялбар. Үүнийг "Comcast", "AT&T" компаниуд мэдэхийн сайнаар мэдэж байгаа.
Ингээд зах зээлийн томоохон хувийг гартаа оруулж авбал "Netflix" мэтийн контенит провайдер, өндөр зэрэглэлийн кабелийн сувгуудтай илүү үр дүнтэй ажиллаж боломжтой болно.
"Zynga Inc."
Веб бизнест цөөнгүй компани үгүй болно. "Zynga Inc." Урьд маш сайн үзүүлэлттэй ажиллаж "Facebook"-ийн хэрэглэгчдэд "Farmville"-ээ зарж чадсан. Гэвч тус компани ахин нэг хит бүтээгдэхүүн гаргаж ирж чадсахгүй, дээр нь олон нийтийн сүлжээний үлэмж биеттэй харилцаа муудсан.Тэгэхээр хаалга барьж л таарах бололтой.
"Shutterfly Inc."
"Shutterfly Inc." нь баярын ил захидал, цагалбаруудад зориулсан фото зураг худалдан муугүй ашигтай ажиллаж байгаа. Гэвч "Facebook" гэх мэт зураг үнэгүй солилцох үйлчилгээтэй өрсөлдөнө гэдэг бараг боломжгүй зүйл юм.
"BlackBerry Ltd."
2012 онд "Research In Motion" компани үгүй болно гэж бүгд хүлээж байсан ч өнгөрсөн жил компани нь нэрээ "BlackBerry Ltd" болгоод өөрчилсөн.Гэвч нэрээ өөрчилөлөө гээд санхүүгийн тогтвортой байдалд хүрч чадаагүй бололтой. Энэ компани олон жилийн турш тогтвортой амжилттай, ашигтай ажиллаж байсан ч сүүлийн жилүүдэд шил шилээ дарсан олон хүндрэл бэрхшээлтэй тулгараад байгаа билээ.
"Russell Stover" ба "Hillshire Brands"
Хүссэн хүсээгүй зах зээлд оршин тогтнох хэлбэрээ өөрчлөх ахин хоёр компани байгаа. ХОёул хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт ажилладаг.Шоколадны үйлдвэрлэлээр Америкт гуравдугаарт ордог "Russell Stover"-ийг Швейцарийн "Lindt & Sprungli" худалдаад авчихсан. Брэндийг хэрхэх нь тодорхойгүй байгаа ч нэг их анхаарал таталгүй, аажимдаа татан буулгах байх гэж үзэж байна.
"Hillshire Brands" мөн адил бөгөөд бүр энэ жил зарагдсан, талууд "авсан өгсөнтэй өлзийтэй" гээд наймааг хаасан.
"Alaska Air Group"
Америкийн агаарын зорчигч ба ачаа тээврийн салбарт аль нэгэн том компанийн мэдэлд оролгүй бие даан үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаа цөөн хэдэн бие даасан компаниудын нэг нь "Alaska Air Group". Гэтэл ээнэ салбарт үүнээс том компаниуд эсвэл зарагдаж, эсвэл өөр компанитай нийлсэн. Жишээлэхэд, "Northwest"-ийг "Delta" худалдаж авсан, "Continental" нь "United"-тай нэгдсэн, "U.S. Airways" нь "American Airlines"-тай нийлсэн.
"Alaska Air"-ийн хувьд ашиг орлогын хэмжээ, үйлчлүүлэгчдийн дундах нэр хүнд гээд бүгдийн худалдаж авахыг хүсч байгаа компани.Энэ компанийн байр суурь нь Америкийн өрнөд хэсэгт нэн бат бэхийн дээр дорнод нутагт үйл ажиллагаа явуулаад эхэлсэн. Компанийн орлого ба ашиг нь сүүлийн хэдэн жилийн турш тасралтгүй өсч байгаа бөгөөд тун удахгүй "Delta" компани худалдан авна гэж шинжээчид үзсэн байна.