Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ Ургамал хамгааллын бодис импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ
Н.Удвал: Софосбувир эмэнд болгоомжтой хандаж байгаа нь зөв гэж ДЭМБ үзсэн


Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монголчуудын нас барал­тын голлох шалтгааны нэг нь элэгний В, C вирус боллоо. Гэтэл уг өвчнийг 90 хувь анагаах чадалтай эмийг яагаад манайх эмийн бүртгэлдээ бүртгэж авахгүй байгаагийн учир нь таныг гэж дэд сайд чинь хэлж буй. Энд та ямар тайлбар хийх вэ?
-Монголчуудын нас баралтын шалтгаанд сүрьеэгийн дараа элэгний хорт хавдар орох болсон. Хорт хавдрын 60 гаруй хувь нь В гепатит буюу В вирусийн гаралтай байгаа. 1970-1980 онд зүү, тариурыг олон удаа буцалгаж тарьдаг байсан. Үүнээс болоод зүү, тариурын шар буюу В гепатит хот хөдөөгүй дэлгэрч байлаа. Ялангуяа дундаас дээш насны хүмүүст элбэг тохиолддог. Түүнчлэн С вирусийн халдвар нэмэгдэх болсон. Гэхдээ энэ нь хавдрын 20-30 хувийг эзэлж буй. С гепатитын эм нэлээд шуугиан тарьсан. Хөнгөлөлттэй үнээр Монголд оруулах санал манай яаманд ирсэн. Хөнгөлөлттэй үнээр өгөхийн тулд долоон нөх­цөл тавьсан. Нэгдүгээрт, эмийг түргэвчилсэн аргаар бүртгэх хоёрт, жилд 10-15 мянган нэн ядуу хүмүүст энэ эмийг өгөхөөс биш нэн ядуу бус хүнд эм олдохгүй. Тэр хүн зарж борлуулахгүй байх ёстой гэсэн. Жишээ нь, манай яамны үйлчлэгч өвчтэй байлаа гэхэд энэ эмийг авч чадахгүй. Учир нь, нэн ядууд орохгүй. Ингэж өгөхдөө Засгийн газрын төс­вөөс юм уу, эрүүл мэндийн даат­галаас төлбөр өгнө. Энэ эмийг дангаар нь биш хоёр эмтэй хавсарч уудаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөв­лөмж болгосны дагуу хоёр эмтэй хавсарч, гурвууланг нь ууж гэмээнэ үр дүнгээ өгнө гэ­сэн. Эмийг ууж байх явцад байн­га лабораторын хяналт тави­на. Харин тэр лабораторын аппа­ратыг бид авах ёстой. Энэ бүгдийг нэг компани гүйцэтгэнэ. Энэ долоон нөхцөлийг биелүүлж байж тэр санал болгосон үнээр нь эмийг авах ёстой. Тиймээс бид Үндэсний аюулгүйн зөвлөлд энэ тухай саналыг оруулсан.

-Манай улс эмийн бүртгэлдээ бүртгээд иргэд өөрсдөө худалдан авах боломж байхгүй гэсэн үг үү?
-Дээр хэлсэн нөхцөлөөр ажиллах юм бол нэгдүгээрт хүний тоо хүрэхгүй. 10-15 мянган өвчтэй хүн байхгүй. Хоёрдугаарт, 167 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгал төсвөөс гаргана. Мөн лабораторын тоног төхөөрөмж түүний урвалжийг авах шаардлагатай. Энэ мэт нарийн учрыг нь ойлгуулахгүй, шууд л хямд эм орж ирэх нь гэсэн мэдээлэл иргэдэд өгсөн. Мөн бүртгэх шатанд ч хүндрэл гарсан. Курс нь, 840 мянган төгрөгийн үнэтэй АНУ-д үйлдвэрлэсэн эмийг бүртгүүлэхээр өгсөн. Гэтэл бүртгүүлэх гэж байгаа материал нь Канад улсад үйлдвэрлэсэн АНУ-д бүртгэлгүй Софосбувир нэртэй эм байсан. Иймээс болгоомжлол төрүүлсэн. Тодруулах зүйл ч олон гарсан. Үндэсний аюулгүй байдлаар хэлэлцэгдээд энэ эмийг шууд эмчилгээнд нэвтрүүлэх боломж нөхцөл муу. С гепатиттай тэмцэх шинэ арга юу байна, тэрийг судал гэсэн үүрэг яаманд өгсөн. Энэ асуудалд ДЭМБ С гепапитын эсрэг сайн үйлчилгээтэй эм олон гарч байгаа. Үүнийг хямдруулсан үнээр буюу курсийг нь 300 ам.доллар гаргах бололцоо бүрдэж байна.Тиймээс танайх энэ эмэнд болгоомжтой хандаж байгаа нь зөв гэсэн.

-Дүүргийн хүүхдийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч коридортоо өвчтөнөө аваад нэлээн хугацааг үдлээ. Ер нь, эмнэлгийн ачааллыг багасгах талаар яамны зүгээс ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Яг одоо томуу, томуу төст өвчний улирлын чанартай амьсгалын замын өвчин ихэсдэг үе. Энэ үед авах арга хэмжээг Хүүхдийн хөгжлийн цогц менежмэнтээр хэрэгжүүлж ирсэн. Энэ хөтөлбөрөөр өвчтэй хүүхдүүдийг аль болох гэрт нь өдрөөр эмчилдэг. Учир нь, ханиадтай хүүхэд бүрийг эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй. Эмнэлэгт хэвтүүлэх нь өөрөө дахин вирус халдварлах эрсдэлтэй. Энэ талаар Эрүүл мэндийн сайдын тушаал гарч Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргад үүрэг өгсөн. Үнэхээр өвчлөл нэмэгдээд байгаа бол  зарим архаг тасгаа хаа. Ханиад нь хүндрээд амьсгал авч чадахгүй өндөр халуураад, хордлого өгсөн хүүхдүүд олон ирж байгаа бол архагийн тасгуудаа хааж, түр зуурын төлөвлөгөөт хэвтэлтээ бууруулах арга замыг орон нутгийн эмнэлгийн байгууллагууд хийх хэрэгтэй. Шинээр төрсөн хүүхдүүдээ хаана аль эмнэлэгт хэвтүүлэх ямар цэцэрлэг, сургуульд явуулах вэ гэдгээ улстөрчид тооцоогүй. Дээр нь эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн 40 хувь нь хэвтэх шаардлагагүй гэдэг баримт бий. Тэгэхээр иргэдийн бодлыг л өөрчлөх хэрэгтэй. Танил талаараа яриулж байгаад эмнэлэгт хэвтээд хэдэн тариа тариулаад эм уучих юмсан гэсэн сэтгэхүйтэй хүн цөөнгүй. Гэтэл яг шаардлагатай хүн нь хэвтэх гэхээр ор байхгүй ээ гээд сууж байдаг. Иргэдийг эрүүл мэндийн боловсролтой болгох, эрүүл зан үйлд сургах нь манай салбарын шинэчлэлийн хамгийн эхний асуудал. 

-Төрөлт нэмэгдэж байгаа нь сайн хэрэг ч, шинэ төрөх эмнэлгүүд ашиглалтад орохгүй хүлээгдсээр байгаа. Төрөх эмнэлгийн барилгын ажил яагаад урагшлахгүй байна вэ?
-Хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ үнэхээр хүнд байгаа гэдгийг бараг хүн бүр л ярьдаг. 2010 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг барихаар барилгын ажил эхэлсэн ч өнөөдөр ахих боломжгүй болчихлоо. Гуравдугаар төрөх мөн л 2010 онд шаваа тавиад 2011 оны эхний улиралд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан ч санхүүгийн байдлаас болоод гацсан. Ингээд барилгуудын өртөг нь дандаа нэмэгдээд байдаг. Энэ асуудалд яамны зүгээс байнга бодлогоор хангаж байна. Эмч эмнэлгийн ажилчид орон байрны хүрэлцээ муу ч гэсэн гараа хумхиад суулгүй өргөсөн тангарагтаа үнэнч байж, ажил үүргээ гүйцэтгэдэг. Өнөөдөр өмнө нь байгаагүй их ачааллыг үүрч байгаа.

-Сүүлийн үед эмч  эмнэлгийн ажилтны буруугаас шалтгаалсан  гэмтэл осол олон гарах боллоо. Эмч, эмнэлгийн ажилчдын хариуцлагыг нэмэгдүүлэх талаар юу хийж байна вэ?
-Эрүүл мэндийн ажилтны мэргэжлийн болон ёс зүйн алдаа зөрчлийг бүртгэж мэдээлдэг тогтолцоотой болсон. Алдаа гаргасан эмч сувилагчийг яамны дэргэд байгуулагдсан ёсзүйн хороогоор хэлэлцээд сайдын хүрээнд эрхийг нь хасдаг. Түүнчлэн эрүүл мэндийн сайдын 2013 оны 446 тоот тушаалаар эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн батлан хэрэгжүүлж байна. 

-Гэмтэл осол түлэгдэлтээр нас барах нэмэгдэж байгаа. Гэтэл энэ бүгдийг ганц ГССҮТ хариуцсан эмчилж байгаа нь хүндрэл үүсгэдэг. Үүнд яамны зүгээс ямар зохицуулалт хийж байгаа вэ?
-Гэмтэл ослын ганц эмнэлэгтэй учир бид гэмтлийн хувийн эмнэлгүүдийг дэмжиж байгаа. Дүүргийн хувийн мэс заслын эмнэлгүүдийг байгуулаад тодорхой хэмжээний ачааллыг үүрүүлэх болсон. Мөн наркологийн эмнэлгийг дэмжих бодлого баримталж байна. Нийслэлд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 500 цэг байх ёстой ч дэлгүүр гэхэд 3000-д хүрсэн тоо бий. Гэмтэл ослынх дийлэнх нь архи согтууруулах ундаа хэрэглэснээс шалтгаалдаг.

-Эмч эмнэлгийн ажилтны алдаа дутагдлыг ачаалал их байгаатай холбон тайлбарладаг. Эмч нарын ачааллыг бууруулах хүний нөөцийн асуудал биднийг санааг зовоох болсон?
-Хүний нөөцийг хуваарилдаг эрх үүрэг манай яаманд олгогдоогүй. Эрүүл мэндийн бүх төсвийг орон нутгийн удирдлагуудад нь шилжүүлсэн. Тухайлбал, Дорнод аймгийн иргэдийн эрүүл мэндийг энэ мөнгөөр  хамгаалаарай гээд хуваарилж өгсөн. Мөн гарч байгаа хариуцлагыг та бүхэн үүрнэ гээд хуваарилсан. Орон нутагт  нэг эмчийн буруугаас алдаа гарлаа гэхэд энд байгаа яамны мэргэжилтэн шийдэж чаддаггүй. Иймээс Засаг дарга нарт нь үүрэг өгсөн.

-Манай улсад эмчилж чадахгүй өвчнөө эмчлүүлэхээр гадаад улс руу олон хүн явж байгаа. Энэ урсгалыг зогсоохын тулд салбар яамны зүгээс ямар ажил хийж байна вэ. Олон ч хүн энд шүүмжлэлттэй ханддаг?
-Манай оронд эмчилж чадахгүй өвчинг эмчилдэг болох талаар яаманд ирж байгаа санал цөөнгүй. Тухайлбал, БНСУ-ын нэг эмнэлэг манай оронд хавдрыг эрт оношилдог, хожуу үед нь эмчилдэг технологид манай багийг сургаж өгье гэсэн хүсэлт тавьсан. Мөн Унгарын талаас зүрх судасны төвийг гуравдугаар эмнэлэгт байгуулж өгнө. Хамгийн сүүлд Далай ламын сан гэмтлийн эмнэлэг барьж өгөхөөр болсон. Хувийн эмнэлгүүд манай оронд эмчилж оношилж чадахгүй өвчинг эмчлэх технологийг шинээр оруулж ирж нутагшуулахыг бид дэмжиж байгаа. Тухайлбал, Гранд мед эмнэлэг нуруу нугасны хавдрын үеийн туяа эмчилгээ хийж байгаа. Нуруу нугасны хавдартай хүн энэ эмчилгээг гадагшаа явж хийлгэх шаардлагагүй болсон. Түүнчлэн “Ачтан” уртавтар тархины эмгэг хавдрын үеийн мэс заслын эмгэгийг эмчилж байна. Харин эмчилдэг болсон өвчний хувьд 2014 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ЭХЭМҮТ-ийн Үргүйдлийн тусламж үйлчилгээг сайжруулах эвсэл үр шилжүүлэн суулгах лабораторын тоног төхөөрөмжийг шинэчилсэн. Энэ оны эхний арван сарын байдлаар 1100 гаруй хүнд шинжилгээ хийж эмчилгээг тодорхойлсон. Үүний үр дүнд гурван эх жирэмсэн болсон. Энэ нь үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэхээр гадаадын улсыг зорих иргэдийн урсгалыг багасгана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан