Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ Ургамал хамгааллын бодис импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ
МАН: Засгийн газар “дан дээлтэй” байхыг шаардана


Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтрах эсэх асуудалд МАН шийдвэр гаргах гэж долоо хэмжиж буй. Тодруулбал, хоёр талын зөвшилцлийн ажлын хэсэг дөрвөн удаа уулзаж байж гарын үсэг зурсан бол УИХ дахь МАН-ын бүлэг дөрвөн удаа хуралдаж, Удирдах зөвлөл нь гурван ч удаа авч хэлэлцсэн байна. Улмаар Бага хурлаар ярилцсаны эцэст шинэ Засгийн газарт орох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргалаа. Үүнийгээ намын эрх ашиг биш улс орон, ард түмний эрх ашгийн төлөөх үйлдэл гэж тайлбарлав. Өчигдөр тус намын бүлгээс тодорхой мэдээлэл өгсөн юм. Бүлгийн дэд дарга Д.Оюунхорол “Сөрөг хүчний хувьд бидний ярьж байсан гол зарчим бол Засгийн газрын үндсэн чиг үүргийн яаманд сайд нь УИХ-ын гишүүнээр давхар ажиллаж болно. Үлдсэн 70 хувьд нь мэргэжлийн сайд томилох нь зүйтэй гэсэн байр суурь. Бид үүнийгээ баримталж хэлэлцээрт орно” гэв. Харин сөрөг хүчингүй болох гэж буйг сануулахад “Засагт хамтарлаа гээд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ярьж байсан зүй­лээ­сээ бид ухрахгүй. Шийд­вэр гаргахаасаа өмнө хяналт тавьж зөв алхам хийнэ. Энэ бол хяналтын чухал хэл­бэр” гэж УИХ-ын гишүүн Н.Ном­той­баяр хэллээ. МАН-ын Ерөн­хий нарийн бичгийн дар­га Ж.Мөнхбатын хувьд "Зөв­шилцөх баримт бичигт нэг ч сайдын томилгооны асуудал хөн­дөг­дөөгүй. Бид засагт хамтарсан тохиолдолд улс төр, эдийн засгийн хүрээнд зарчмын ямар асуудлаар зөвшилцөхөө тодорхой болго­сон. Жишээлбэл, Оюутол­гой, Тавантолгойг эргэлтэд оруу­лах, өр зээл, сонгуулийн хууль гэх мэт олон асуудлаар санал со­лилцсон" гэдгийг онцолж байв.
Юутай ч МАН-ын ги­шүүд Засгийн газарт орж ажил­лах­даа Монголын түүхэнд бай­гаагүй эдийн засгийн өсөл­тийг эргүүлэн авчирна гэж ит­гэж буй бололтой. Урьд нь, МАН парламентад 45 суу­дал­тай байхдаа АН-ыг засагт урьж хамтрахад эдийн засаг 17 хувиар өсч байсныг эргэн санууллаа. Мөн 2012 оны нэгдүгээр сард Ардчилсан нам Хамтарсан Засгийн газраа хаяад, гэнэт гарч байсан шиг үйлдэл гаргахгүй гэдэгт хэрхэн итгэх талаар тодруулахад “Тэр бүхэн АН хэрхэн ажиллахаас хамаарна” гэж хариулж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан