ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО
Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно
С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна
Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө
“Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно
Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна
“Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа
Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Ургамал хамгааллын бодис импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ
Хүний эрхийг хамгаалагч эмэгтэйчүүдийн олон улсын өдөр

Хүний эрх, эрх чөлөөний асуудал дэлхий нийтэд чухлаар тавигддаг болсон өнөө үед дэлхийн өнцөг булан бүр хүний эрхийн тухай сурталчилж, хамгаалж, хөхиүлэн дэмжих, дэлгэрүүлэхийг эрмэлзэж байгаа билээ. Тиймээс хүний үндсэн суурь эрх, эрх чөлөө, хууль дээдэлж мөрдөх, хүний эрхийг хангах, сахин хамгаалах тасралтгүй үйл ажиллагаа явуулахад иргэн, бүлэг хүмүүс, иргэний нийгэм болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын идэвхтэй оролцоо хамгаас чухал юм.
Олон улсын хэмжээнд эдгээр хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулж, тэмцэж, зүтгэж явдаг хүмүүсийг хөхиүлэн дэмжих, хамгаалах механизмтай болгох үүднээс 1998 онд Хүний эрхийг хамгаалагчдын тухай тунхаглалыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн A/RES/53/144 тогтоолоор баталж байсан түүхтэй.
Уг тунхаглалд “Хүн бүр бие даан дангаар буюу бусадтай эвлэлдэн нэгдэж, үндэсний болон олон улсын түвшинд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүндэтгэн биелүүлэх явдлыг хөхиүлэн дэмжих, түүний төлөө тэмцэх эрхтэй” гэж зааснаар хүний эрхийг хамгаалагч нь өргөн цар хүрээтэй, хүний төлөө, хүний эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа явуулж буй бүхий л хүнийг багтаасан юм.
2000 онд дээрх тунхаглалыг улам их бататгах мөн хэрэгжилтэд нь хяналт тавих зорилгоор НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн харьяанд Хүний эрхийг хамгаалагчдын асуудал эрхэлсэн Тусгай төлөөлөгч томилсон. Анхны тусгай төлөөлөгчөөр Пакистан Улсын иргэн Хина Жилан томилогдсоноор Хүний эрхийг хамгаалагчдын тухай тунхаглалын хүрээнд хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах олон улсын анхны механизм ажиллаж эхэлсэн.
Хүний Эрхийн Хамгаалагчдын Тунхаглал нь Засгийн газруудаас хүний эрхийг хамгаалагч эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг дэмжих, саад бэрхшээлийг нь арилгах, шаардлагатай эрхүүдийг хамгаалахыг шаарддаг байна. Тухайлбал, эн тэрүүнд шаардлагатай эрхүүдийн тоонд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, Засгийн газрын хүний эрхийн талаар гаргаж буй бодлогод шүүмжлэлтэй хандах, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх, хуран цуглах мөн тайван замаар өөрчлөлт хийхийг дэмжих, төрийн бус байгууллага болон Засгийн газар хоорондын байгууллагуудтай харилцах, мэдээлэл солилцох, Засгийн газрын байгууллага, агентлаг болон олон нийтийн үйл хэрэгт хамааралтай байгууллагуудад хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн биелүүлэх, хөхиүлэн дэмжих, хамгаалахад саад болж болох тэдний ажлын аль нэг талд анхаарлыг нь хандуулах, тэдний явуулж байгаа үйл ажиллагааг сайжруулахад чиглэгдсэн санал, шүүмжлэл танилцуулах, хүний эрх, эрх чөлөөг ханган биелүүлэх явцад эрх нь зөрчигдсөн тохиолдолд хүн бүр хувиараа болон бусадтай нэгдэж үр дүнтэй арга хэрэгслээр хамгаалуулах, дотоодын болоод олон улсын байгууллагуудтай харилцах зэрэг эрхүүдийг багтаажээ.
Засгийн газруудад Уг тунхаглалаар хүний эрхийн хамгаалагчдын үйл ажиллагааг хөндлөнгийн оролцоо, хүндрэл бэрхшээл, хориг саад, алагчлал, ялгаварлан гадуурхалтгүйгээр ажиллах нөхцөл боломжоор хангах үүрэгтэйг заасан байдаг.
Иймд Хүний эрхийг хамгаалагчдын тунхаглалд зааснаар хүний эрхийг хамгаалагчид тэр дундаа хүний эрхийг хамгаалагч эмэгтэйчүүдийн эрхийг хуулийн хүрээнд баталгаажуулах, үйл ажиллагааг нь дэмжих, ажиллах боломж нөхцөлөөр хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, бусад эрхийг нь хамгаалснаар хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйчүүдийн ажилд ихээхэн хувь нэмэр оруулж байна гэсэн үг юм.
Шри-Ланка Улсын Коломбо хотод 2005 оны арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд хүний эрxийг xамгаалагч эмэгтэйчүүдийн асуудлаарх олон улсын анхдугаар зөвлөлдөх уулзалтаар Хүний эрхийг хамгаалагч эмэгтэйчүүдийн өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 29-нд тэмдэглэж байхаар тунхаглан зарлажээ.
Улс орондоо хүний эрхийг хамгаалахын төлөө мэдлэг оюун, ур чадвар, туршлага, ажил үйлс, бие, сэтгэлээ зориулсан хүний эрхийг хамгаалагч эмэгтэйчүүддээ энэ өдрийн мэндийг хүргэж, хүний эрхийн төлөөх ариун үйлсэд тань амжилт хүсье.
Хүний эрхийг хамгаалагч эмэгтэйчүүдийн эрхийг хүлээн зөвшөөрсөн энэ өдрийн халуун мэндчилгээг хүний эрхийн төлөө тэмцэгч нийт эмэгтэйчүүддээ дэвшүүлье.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР П.ОЮУНЧИМЭГ
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс
Тусгаар тогтнолын талбай, Засгийн газрын XI байр, Ү давхар
Утас: 262786, 262902, Факс: 976-51-262786
Цахим хаяг: www.mn-nhrc.org, Цахим шуудан: info@mn-nhrc.org
www.facebook.com/nhrcm
Иргэдээс гомдол хүлээн авах,
хууль зүйн зөвлөгөө өгөх утас 70000222

0 Сэтгэгдэл