Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ Ургамал хамгааллын бодис импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ
Засгийн газрын бүтцийг Гүйцэтгэх зөвлөл шийднэ


АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо өчигдөр орой хуралдлаа. Энэ хурлаар гурван асуудал хэлэлцсэн байна. Эхнийх нь парламентад суудалтай нам, эвсэлтэй Засгийн газар байгуулах асуудлаар зөвшилцөх УИХ дахь АН-ын бүлгийн ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ. УИХ-ын гишүүн М.Батчимэгээр ахлуулсан уг ажлын хэсгийн ажлын явцыг соноод МАН-тай хамтран Засгийн газар байгуулахаар болсныг ҮЗХ-ны гишүүд дэмжсэн аж. Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар энэ удаад хэлэлцээгүй гэнэ. Бүтэц, бүрэлдэхүүн ямар байхыг АН-ын Гүйцэтгэх зөвлөл шийдэх эрхтэй болж байгаа юм. Тэгэхээр ажлын хэсгүүдийн зөвшилцөл дуусаад Ч.Сайханбилэгийн Засгийн газар хэдэн гишүүн, ямар яамдтай байхыг заавал ҮЗХ-ны хуралдаанаар хэлэлцүүлэлгүй Гүйцэтгэх зөвлөл шийдэж, баталгаажуулна гэсэн үг.
Дараа нь ҮЗХ-ноос зарласан АН-ын ээлжит Их хурлыг хойшлуулжээ. Энэ сарын 8-нд товлоод байсан Их хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа гэлээ. Уг нь намын даргыг өөрчилж, шинээр сонгох болон өөр бусад асуудал хэлэлцэхээр анх товлоод байсан Их хурал энэ ондоо болохгүй нь бололтой. Дараагийн удаа хуралдах ҮЗХ-гоор товоо тогтоохоор болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан