Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ Ургамал хамгааллын бодис импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ
Генийн эмчилгээний хамгийн үнэтэй эм Германд зарагдана


Өрнө дахиндаа анхныхад тооцогдох генийн эмчилгээний эм Германд худалдаанд гарахаар боллоо. Хамгийн сүүлийн үеийн өндөр технологи ашиглан бүтээсэн эм нь липопротеинлипазын дутагдал нэртэй генийн ховор өвчнийг эмлэхэд зориулагдсан. Тус эмийг ашиглан эмчилгээний бүрэн курс хийхэд 1,1 сая евро болно.

"Glybera" нэртэйгээр арилжаанд гарсан эмийг Голландын биотехнологийн "UniQure" компани, Италийн "Chiesi" компаниуд хамтран бүтээжээ. Тус бэлдмэл нь цусан дахь липидийн хэмжээг хязгаарлан тохируулж байдаг липопротеинлипазын ферментийн дутагдлаас илааршуулна. Генийн гажуудлаас болж энэхүү фермент ялгарал багасч, эсвэл огт ялгарахгүй болдог. Ийм үед цусан дахь өөх тос нь судсыг бөглөх аюултай байдаг аж.
"Glybera" эмийг бүр 2012 онд чөлөөт худалдаанд гаргаж болно гэсэн ч Германы эрх баригчид 2015 оны дөрөвдүгээр сараас л албан ёсны зөвшөөрөл өгөхөөр болжээ.
Нэг ампул буюу шилэн бортогтой нэг ширхэг эмийн үнэ 53 мянган евро, курс эмчлигээ нь ойролцоогоор 1,1 сая евро.
Энэхүү бэлдмэл болон түүнтэй төстэй эмчилгээний шинэ аргыг дэмжигчид нь өндөр үнээтэй хэдий ч өвчнийг бүрэн эмчилнэ гэсэн байна. Мөн үнэ нь өндөр мэт санагдаж болох ч нэг курсын үнэ нь  хуучин хэрэглэгдэж байдаг фермент орлуулах хэд хэдэн эмчилгээний үнээс хамаагүй хямд тусна гэсэн байна.
Европын хэмжээнд энэ эмийг ашиглах гүнийн эмгэгтэй 150-200 хүн л байдаг аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан