Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ Ургамал хамгааллын бодис импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ
Иракийн армид 50 мянган амьгүй албат цалин авдаг байжээ

Иракийн Батлан хамгаалах яамны аудиторууд Багдад хотод байрладаг хэд хэдэн цэргийн ангийн цалин буухын өмнө гэнэтийн шалгалт хийснээр тун таагүй зүйл илэрчээ. Багдадын цэрийн ангид хийсэн шалгалтаар ангийн дарга, офицерүүд нь бүх хамаатан саднаа албан хаагчаар бүртгүүлээд зогсохгүй, оргож зугатсан, алан хядах ажиллагааны үеэр амиа алдсан хүмүүсийг ч албан хаагч гэж бүртгүүлэн сар болгоны тэдний өмнөөс цалин, дайны нэмэлт, хүнс ба хувцасны хангалт, шагнал урамшуулалыг нь авч байдаг илэрчээ.

Үүний дараагаар Иракийн хэмжээнд бүх анги, нэгтгэлүүдэд санхүүгийн шалгалт явуултал Иракийн бараг бүх анги, нэгтгэлд ийм 50 мянга гаруй амьгүй албат алба хааж, цалин хөлсөө тогтмол авдаг, хангамжинд байдаг болох нь илэрчээ. Зарим бөглүү газар амьгүй албатын систем бүр ч газар авсан байж. Тухайлбал, жижигхэн тосгоны хажууд байрласан ангийн захирагч нь тус тосгоны бүх оршин суугч 100 гаруй хүнийг ангийнхаа албан хаагч гэж бүртгэн цалинг нь авч байсныг илрүүлжээ.

Луйвар хийж авсан мөнгөө офицерүүд шат шатандаа хуваагаад зогсохгүй хянах үүрэгтэй дээд шатны албан тушаалтнуудад ч хувийг нь явуулдаг байсан байна. Ийм гаж тогтолцоо Хуссейн ялагдаж, Америкчууд Иракийн шинэ армийг байгуулахад л анх бий болсон байна. Улмаар 2014 онд "Лалын улс" бүлэглэлтэй байлдаж эхлэхэд бүр газар авсан аж.

Үүнээс гаднаа энэхүү шалгалт, мөрдөн байцаалтын явцад Иракийн армийн ахлах офицерүүдийн дийлэнх хэсэг нь "Лалын улс"-тэй тулалд гэж олон орноос ирж байгаа зэвсэгийг хар зах дээр наймаалах нууц бизнест их бага тодорхой хэмжээгээр хутгалдсан байдгийг тогтоосон байна.

Ингээд зогсохгүй армийн зарим ангийн удирдлагууд 2014 оны зун "Лалын улс" бүлэглэлтэй нууцаар хуйвалдан их хэмжээний мөнгө авч оронд нь байрлалаа тушаалгүйгээр орхин явах, зэвсэг, сум, техникийн агуулахаа хамгаалтгүй орхиж байсан тохиолдлыг илрүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан