Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Британийн парламентын гишүүд ФИФА-г ахин буруутгаж шинэ мөрдөн байцаалт шаардав


Британийн парламентын доод танхимын соёл, мэдээлэл, спорт хариуцсан хорооноос 2018, 2020 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулалт явах орныг тодруулахтай холбоотойгоор ФИФА-д гарсан авилга, луйврын урьд нь хэвлэгдэж байгаагүй шинэ баримт бүхий илтгэлийг олон нийтийн хүртээл болгов.

Илтгэлд гарсан баримтуудыг "Sunday Times" сонины сэтгүүлчид бүгдийг нь цуглуулан бүрдүүлж парламентын гишүүдэд дамжуулсан юм. Эдгээр материалд агуулгын хувьд шинэ биш ч хэлбэрийн хувьд урьд сонсогдож байгаагүй, дуулиантай гэмээр олон баримт байна.

Жишээлэхэд, британийн сэтгүүлчдийн олсон баримтад өгүүлсээр Оросын талын гаргасан саналыг ФИФА-д авч хэлэлцэхэд Путин шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн, саналыг нь лоббидох ажлыг ФИФА-гийн тэргүүн Зэпп Блаттер өөрөө гардаг ахийсэн юм гэнэ.

Цаашилбал, оросууд УЕФА-гийн дарга Мишель Платинигийн дэмжлэгийг авахын тулд түүнд суут Пикассогийн зурсан зургийг бэлэглэсэн гэнэ.

Цаашилбал, Катарын эрх баригчид ФИФА-ийн албан тушаалтнуудын саналыг авахын тулд тухайн улстай нь шатдаг хийн салбарт хоёр тал гэрээ байгуулж байсан гэнэ. Их Бритаххны парламентын соёл, мэдээлэл, спорт хариуцсан хорооны дарга Жон Уиттингдейл нь хэвлэж байгаа илтгэл дэх олон зэмлэл, хардалтын нэг нь ч батлагдаагүй, нотлогдоогүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ ФИФА гэдэг нь ямар их авилгад идэгдсэн ялзарсан газар болохыг энэ баримт бүхэлдээ харуулалаа гэв. Иймд ФИФА-аас тулгасан зэмлэлийн талаар зохистой хариу авах нь чухал гээд "Бид бүх үйл явцыг жинхнээс нь эхлэх ёстой бөгөөд ФиФА инэ дүрэм батлах ёстой" гэжээ.  

ФИФА энэ бүх шүүмжлэл, зэмлэлийн хариуд өөрөө дотоод мөрдөн байцаалт явуулсан бөгөөд Катарыг авилгын хэрэгт буруугүй, ОХУ-ын хууль ёсны дагуу тоглолт явуулах эрх гаргасан гэсэн дүгнэлтийг гаргасан юм. Гэвч энэ дотоод мөрдөн байцаалтыг удирдан явуулсан хуульч Майкл Гарсиа нь ФИФА-ийн энэ шийдвэрийг шүүмжлээд, хоёр жил гаруй явуулсан мөрдөн байцаалтыг бүхэлд нь олон нийтийн хүртээл болгохыг шаардан Оросын дүрэм журам зөрчилгүйгээр тоглолт явуулах эрх авсан гэдэг ФИФА-ийн шийдвэрийг давж заалдах хооронд хандан цуцлахыг шаардана гэсэн юм.

Энэ мэт дуулиантай баримтуудыг 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Англид явуулахын төлөөх хорооны хүмүүс анхлан цуглуулж эхэлсэн аж. Британичууд өөрсдийгөө орчин үеийн хөлбөмбөгийг зохиогчид гэж үздэг тул хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг 1966 онд ганцхан удаа нутаг дээрээ зохиосныг шударга бус гэж үзээд ахин хүлээж авах гэж удаа дараа оролдсон ч бүтэлгүйтсэн. Иймд мэдээж ФИФА-д авилга, луйвар газар авсан тухай мэдээлэлийг гаргаж ирсэн. Тэр тусам 2018 оны дэлхийн аваргын тоглолт явуулах эрхийг ОХУ-д алдсанд хамгийн их бухимдаа биз. За яах вэ дараагийнх гэтэл 2022 оныхыг Катар авчихсан.

Иймд Катар, Орос хоёр шатдаг хий, газрын тос олборлосон мөнгөөрөө хэрхэн ФИФА-ийн албан тушаалтнуудыг авилгадан тоглолт явуулах эрхийг хууль бусаар авсан тухай мэдээ ар араасаа цувран гарах болсон. Ялангуяа, Украины хэрэг явдалтай холбоотойгоор 2018 оны тоглолт явуулах эрхийг Оросоос хураан авч өөр улсад шилжүүлэх тухай идвэхтэй ярих болсон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан