Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Түвшинбаяр Чэжүгээс мөнгөн медаль хүртэв

Олон улсын жүдо бөхийн холбоо(IJF)-ны цуврал тэмцээний нэг БНСУ-д  зохион байгуулдаг Чэжү-гийн Гран пригээс Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртжээ.

Энэ тэмцээн Токиогийн "Их дуулга"-ын өмнө болж байгаа гэдгээрээ онцлогтой бөгөөд Чэжүгийн татамид 42 орны 278 тамирчин ур чадвараа сорьсон юм. Манай улсаас эрэгтэй 13, эмэгтэй 5 жүдоч зодоглосноос эрэгтэйчүүдийн 100 кг-д Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртсэн бол 60 кг-д гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Г.Хэрлэн, 81 кг-д Н.Дагвасүрэн нар хүрэл медаль хүртлээ.

Тус тэмцээнд БНСУ 6 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн бол Франц(6+1+1), Япон(1+2+0), Румын(1+0+1), Герман(0+2+2) улсууд хоёроос тавдугаар байрт шалгарлаа.  Харин манай жүдочид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж зургадугаар байрт жагссан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан