Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайханы хэргийг хэрэгсэхгүй болгов


-Харин Х.Анхбаярыг гэм буруутай гэж үзлээ-

Газрын тосны газрын даргаар ажиллаж байхдаа “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяраас Зайсанд байрлах Рояал Грийн Вилла хотхоны 160 м.кв 494 сая төгрөгийн үнэтэй байр, хоёр автомашины зогсоолыг төрөл саднаараа дамжуулан хахуульд авсан хэрэгт холбогдон, шалгагдаж байсан Д.Амарсайхан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа өнгөрсөн тавдугаар сарын 13-нд нас барсан юм. Үүний дараа Х.Анхбаяр нарт холбогдох хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хурал болж, Д.Амарсайхан агсанг гэм буруутай гэж үзсэн. Тэгвэл дээрх хэргийг энэ сарын 28-ны өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, анхан шатны шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим зүйлчлэлд өөрчлөлт орууллаа. Ингэснээр Д.Амарсайхан агсны хэргийг хэрэгсэхгүй болгосон бол Х.Анхбаярыг гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан гурван жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэнээр, дээрх ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар боллоо. Харин хэргийн бусад холбогдогч нарт анхан шатны шүүхээс оноосон шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна. Үүгээр АТГ болон Х.Анхбаяр нарын шүүхээр мэтгэлцэх боломж дуусч байгаа бөгөөд хэргийн дөрвөн холбогдогч нарын хэргийг сийрүүлэн хүргэе.

52 ХОНОГ ЦАГДАН ХОРИГДООД НАС БАРСАН Д.АМАРСАЙХАН

Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан нь өөрийн төрсөн ах Д.Цогтсайханы хүү Ц.Чандманийн нэр дээр Х.Анхбаяраас 2009 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр 494 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, хоёр автомашины зогсоол шилжүүлэн авсан хэрэгт холбогдож, анхан шатны шүүхээр хэрэг нь хэлэлцэгдсэн юм. Гэвч түүнийг нас барсан шалтгаанаар хэргийг хэлэлцэх ёсгүй гэсэн маргаан гарсан ч шүүх үүнийг хүлээн аваагүй. Учир нь, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх “Шүүгдэгч Д.Амарсайханы өмгөөлөгч Р.Пүрэвлхам хавтаст хэрэгт яллагдагчаар татах тогтоол хэрэгт байхгүй байгаа нь түүнийг яллагдагчаар татаагүй гэж үзнэ гэж маргасан бөгөөд хэргийг шүүх хүлээн авахад Д.Амарсайханы яллагдагчаар татах тогтоол хэрэгт авагдаагүй алдаа зөрчил байсан хэдий ч түүнийг яллагдагчаар татсаны дагуу яллагдагчаар байцаахад ял сонссон талаараа мэдэж байсан нь нотлогддог. Д.Амарсайханыг яллагдагчаар татаж тогтоол үйлдэж байсан талаарх өмгөөлөгч Б.Баясгалан, Г.Оюунцэцэг нараас шүүхэд гаргасан тодорхойлолт, мөн Д.Амарсайханд ял өөрчлөн сонсгож өмгөөлөгч Р.Пүрэвлхамын хамтаар гарын үсгийг нь зуруулан авсан баримт хэрэгт авагдсан байх тул хэргийг шүүхээр шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно” гэсэн тогтоол гаргаж, Д.Амарсайхан агсныг онц их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон юм. Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т “гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан” үндэслэлээр түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Ингээд түүнийг өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж хэргийг хэлэлцүүлсэн ч шүүх “…талийгаач Д.Амарсайханы өмгөөлөгч Р.Пүрэвлхам …нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон” юм. Улсын Дээд шүүх уг хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт зарим өөрчлөлтийг оруулж, Д.Амарсайханыг гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгоод байна.

ГУРВАН ШАТНЫ ШҮҮХЭЭС ГЭМ БУРУУТАЙ НЬ ТОГТООГДСОН Х.АНХБАЯР

Х.Анхбаяр нь Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухайн  хуулийн заалтуудыг зөрчин 2007-2011 онд нийт 12.3 тэрбум төгрөгөөр хайгуулын болон ашиглалтын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдан авч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн дагуу эрх борлуулсны орлогын албан татвар болох 3.6 тэрбум төгрөг суутган авч төсөвт төлөлгүй улсад онц их хэмжээний хохирол учруулсан. Мөн   2008 оны наймдугаар сарын 13-ны өдрийн Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүүгийн 196 дугаар тушаалаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах чиглэлээр Шарга-3, Нэмэгт-6 талбайд Олон улсын нээлттэй тендер зарлаж, уг тендерт “Тэнгри групп” компанийг шалгаруулсны төлөө “Тэнгри холдинг” компанийн ерөнхий менежер Н.Отгонболдод итгэмжлэл хийж өгч, Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайханд 2009 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр 494 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, хоёр автомашины зогсоолыг Ц.Чандманийн нэр дээр шилжүүлэн хээл хахуульд өгсөн хэрэгт холбогдсон юм. Энэ хэрэгт прокурорын газраас түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх хэргийг хянан хэлэлцсэн юм. Ингээд шүүх түүнд гурван жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлэх ял оноосон.
Харин тэрээр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргасан ч хэргийг хянан хэлэлцээд “…ялтан Х.Анхбаяр болон түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбулган, Ц.Цэрэнжээ, Б.Баярмаа... нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэх шийдвэр гаргаж байсан юм. Дээд шатны шүүх түүний ялыг тэнсэн харгалзсан.

ХЭРЭГТ “ХАМЖИГЧ” Н.ОТГОНБОЛД, Ц.ЧАНДМАНЬ

“Тэнгри Групп” компанийн ерөнхий менежер Н.Отгонболд болон “Терра холдинг” компанийн ерөнхий менежер Ц.Чандмань нар Х.Анхбаяр, Д.Амарсайхан нарын хээл хахууль өгсөн хэрэгт учрах саадыг арилгаж, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон хэргээр буруутгагдсан юм. Тухайлбал, Н.Отгонболд Х.Анхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч болж, 494 сая төгрөгийн үнэтэй байрыг Д.Амарсайханы төрсөн ахын хүү Ц.Чандманьд шилжүүлж хоёул нэг төрлийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн хэрэгт буруутгагдсан. Тэдний хэргийг шүүх хэлэлцээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т “нэмэлт нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй байвал” гэж зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасан юм.
Дээрх шийтгэх тогтоолын дараагаар Ц.Чандманийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд “Ц.Чандмань нь уг орон сууцыг худалдан авахад зориулж 100.000 ам.доллар зарцуулсан нь нотлогдож байгаа тул уг мөнгийг буцаан олгох, эсхүл орон сууцыг буцаан олгох замаар миний үйлчлүүлэгч Ц.Чандманийг хохиролгүй болгож өгнө үү” зэрэг үндэслэлээр гомдол гаргасан ч Давж заалдах шатны 10 дугаар шүүх түүний гомдлыг хүлээн авахаас татгалзсан юм. Учир нь, тус шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчин төгөлдөр гэж үзсэнээр Ц.Чандманийн өмчлөлд байх орон сууц нь Х.Анхбаяр Д.Амарсайхан агсанд өгсөн хахууль болох нь тогтоогдсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан