Энэтхэг улс гадаадын аялагч жуулчдыг найрсгаар хүлээн авдаг таатай орон болохын тулд зарим орны иргэдэд визийн хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчилдэг болжээ. Тухайлбал, АНУ, Австрали, Бразиль, Герман, Япон зэрэг 43 орны жуулчин заавал урьдчилан виз авахгүйгээр, тус улсад ирмэгцээ виз даруулж болдог болжээ. Энэтхэгт зочлохыг хүссэн дээрх орны иргэд онлайнаар визийн материалаа бүрдүүлж өгчихөөд, Энэтхэгт буусныхаа дараа нисэх буудалд визээ даруулах боломжтой болж байгаа юм.
2012 оны байдлаар Энэтхэг жилдээ 6,58 сая жуулчин хүлээн авч байгаа нь Тайланд, Малайз зэрэг Азийн бусад оронтой харьцуулахад хамаагүй бага байгаа юм. Тиймээс тус улсын Аялал жуулчлалын яамнаас жуулчлал нэмэгдүүлэх шинэ хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг хэсэг нь дээрх визийн хөнгөлөлттэй нөхцөл ажээ. Үүнээс өмнө ердөө 12 оронд л визийн хөнгөлөлт үйлчилж байж. Харин одоо 55 орны жуулчин Энэтхэг рүү шууд нисч болох нь.